Г. Сүлд-Эрдэнэ

Монгол хэлний эсрэг үгийн толь

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын X боть бөгөөд уг толь бичиг нь монгол хэлний эсрэг үгийн судалгааны тойм бүхий удиртгал хэсэг, 3000 шахам толгой үгээс бүрдэнэ. Толгой үгийг цагаан толгойн дарааллаар дэсэлсэн бөгөөд хэрэглэхэд хялбар үүднээс утгыг тайлбарлаж, тухайн үгийн эсрэг утгатай үгсийг дор нь жагсаасан болно
Эсрэг үгс нь юмс үзэгдлийн өвөрмөц шинж, ялгааг тодруулан гаргах тул уран зохиол, сонин нийтлэл гэхчилэн аман болон бичгийн хэлэнд түгээмэл хэрэглэгддэг. Ингэхдээ тухайн үгийг тохиолдлоор хэрэглэх бус өөр ямар дан үг, нийлмэл үг, хэлцтэй эсрэгцүүлэн хэрэглэж болохыг энэхүү толиос дэлгэрүүлэн үзэх боломжтой. Тухайн толгой үгийг ямар үгийн аймагт хамаарахыг тодорхойлж, эсрэг утгат үгсийг идэвхтэй эсэхээр нь байрлуулсан нь хэрэглээнд бүрэн нийцэх юм.
Мөн хэл шинжлэлийн эсрэг үгийг эрдэмтэд хэрхэн ангилж, тодорхойлж, өөр өөрсдийн үзэл баримтлалаа дэвшүүлсэн судалгааны цогц тоймыг удиртгал хэсгээс нь уншаарай.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Б. Одончимэг , Editor-in-chief: Г. Сүлд-Эрдэнэ , Designed by: С. Дэлгэрмаа , Cover design or artwork by: Э. Лхагвасүрэн ,

PRODUCT DETAILS

PRICE: 12,900₮,

ISBN: 9789996208997,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2013-06-01,

FORMAT: Hardback,

PAGES: 184,

SIZE: 198 х 128 х 14 ММ ,

WEIGHT: 275.0 ГР,

Series: Монгол хэл соёл цуврал: X боть

Sign up for newsletter