А. Янжиндолгор

Монгол хэлний тайлбар толь

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын I боть буюу ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран 2009 онд гаргасан "Монгол хэлний хураангуй тайлбар толь" -ийг шинэчилсэн бүтээл юм. Энэхүү бүтээл нь хэрэглээний хамгийн олон үгтэй, өнөө хүртэл гарсан толь бичгүүдийг шүүн нэгтгэн сайжруулсан, мэргэжлийн тользүйн жишигт нийцсэн анхны толь бичиг.
Монголчууд бид бүхний нийтээрээ сайн мэдэх тайлбар толь бичиг бол 1966 онд гарсан Я.Цэвэл гуайн "Монгол хэлний товч тайлбар толь" бөгөөд энэхүү толь бичиг нь ихэд ховордсон, мөн нийгэм-цаг үеийн өөрчлөлтөөр монгол хэлний үгийн санд олон шинэ үг нэмэгдсэн болон цөөнгүй үгс ойлголт хуучирч буй тул өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн толь бичгийн зайлшгүй хэрэгцээ бий болсон. Тиймээс монгол хэлний үгийн баялаг сантай танилцах олон нийт, эрдмийн мөр хөөгч оюутан залуус, эх хэлээ идэвхтэй хэрэглэгч сэтгүүлч, номонд шимтэгч хэн бүхний өдөр тутмын гарын авлага болохуйц 60.000 гаруй үг хэллэгтэй, толгой үг бүр монгол бичгийн хадмалтай толь бичгийг эрхлэн гаргалаа.

Уг тайлбар толь бичиг нь Монголын ард түмний өвөрмөц ахуй амьдрал, түүх соёл сэтгэлгээний онцлогийг тусгасан үг хэллэгээр баялаг төдийгүй Монгол орны хөгжил дэвшил, техник технологийн хөгжлийг илэрхийлэх шинэ үг хэллэгээр баяжигдан хэвлэгдэж ирсэн гэдгээрээ онцлог. Мөн монгол хэлний зөв бичихзүйн хэм хэмжээг журамлах зорилтыг удирдлага болгож, одоогийн мөрдөгдөж буй кирил бичгийн зөв бичихзүйн дүрэмд нийцүүлсэн жишиг толь бичиг юм. Олон нийтийн хүсэлт буюу хэрэглэхэд дөхөм байх үүднээс энэхүү ботийг 1a, 1б гэж хоёр дэвтэрлэсэн болно.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: А. Янжиндолгор ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 49,900₮,

ISBN: 9789997316011,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 2018,

ХЭМЖЭЭ: 374 х 374 х 374 ММ ,

ЖИН: 374.0 ГР,

ЦУВРАЛ: Монгол хэл соёл цуврал: I боть

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах