Бидний тухай

Товч танилцуулга

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч Монсудар хэвлэлийн газар нь 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө 50 гаруй ажилтантай, өргөн сэдвийг хамарсан 70 – 80 орчим шинэ ном, бүтээлийг жил бүр нийтийн хүртээл болгодог Монголын хамгийн том хэвлэлийн газар юм.


Бид мөн олон улсад нэр нөлөө бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж дэлхий дахины бүтээлийн сор болсон ном бүтээлийг монголчууддаа танилцуулсаар байна.


Үүнээс гадна манай хэвлэлийн газар нийгэм, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ухаарал нэмэх, соён гэгээрэх хүсэл тэмүүллийг бий болоход нэмэр болох үүднээс жил бүр “Соён гэгээрлийн өдрүүд”, “Зуныг номтой өнгөрүүлье” зэрэг нийгэмд эерэг өөрчлөлт авчрахуйц арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг.

Редакцууд

Монсудар хэвлэлийн газар 5 редакцтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бид эрхлэн гаргаж буй номууддаа өнөөгийн Монголд хамгийн чухал агуулгыг тусгаж, орчуулж буй номуудаа хамгийн сайн орчуулгатайгаар танд хүрдэг.

Alternative Text

Жангар

Хүүхдийн номын редакц

Жангар хүүхдийн номын редакц нь хүүхдийн насны онцлогт тохирсон, тэдний оюуны болон ахуйн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүүхдийг дэмжин хөгжүүлэх, шинэлэг ном бүтээл туурвидаг.

Alternative Text

Монсудар

Утга зохиолын редакц

Тус редакц нь олон улсын бэстселлер, дэлхийн шилдэг болон сонгодог бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэй, хамгийн сайн орчуулгатайгаар уншигчдад хүргэдэг.

Alternative Text

ДиДо

Сурах, сургах хэрэглэгдэхүүний редакц

Тус редакц нь боловсролын бүх түвшний сургалтын хөтөлбөрт нийцсэн, түүнийг дэмжих сурах, сургах хэрэглэгдэхүүн болон онол аргазүйн “Бага ангийн багш” сэтгүүлийг эрхлэн гаргадаг.

Alternative Text

Монсудар хэл, соёл

Хэл, соёл, түүхийн редакц

Монгол хэл, түүх соёлын талаарх ном бүтээл, толь бичгүүдийг эрхлэн гаргахын зэрэгцээ гадаад хэлний толь бичиг, сурах бичиг зэргийг албан ёсны эрхтэйгээр хүргэдэг.

Цэнхэр гүзээлзгэнэ

АНУ-ын ДиСи комикс /DC comics/, Дарк Хоорс комикс /Dark Horse comics/, Картүүн Нетворк /Cartoon Network/ зэргээс гадна алдарт Дисней /Disney/ компанийн зурагт номуудыг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүүхэд багачууддаа хүргэдэг.


Хүүхдүүдийн сайн мэддэг Бэтмэн, Супермэн, Бүрэнхий, Аватар гэх мэт 50 гаруй комик мангаг албан ёсны орчуулах эрхийн дагуу хэвлэн гаргаж уншигчдынхаа хүртээл болгосон.


Бид олон улсын зах зээл дээр танигдсан шилдэг бүтээлүүдийг төрөлх хэлээрээ хүүхэд залуучуудад цаг алдалгүй хүргэхээр зорин ажиллаж байна.

Alternative Text

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Номын мэдээлэл хүлээн авах