Г. Сүлд-Эрдэнэ

Монгол хэлний ойролцоо үгийн толь

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын XI боть бөгөөд монгол хэлний 1.700 орчим ойролцоо үгийн эгнээ буюу тэдгээрт хамаарах 7.000 шахам ойролцоо үгийг бүртгэн цуглуулж, цагаан толгойн дарааллаар дэслэн утгын тайлбар хийж, утга зохиол болон хэрэглээний жишээг хадсан болно. Мөн зарим толгой үгийн ард утга ойролцоо хоршоо үг, хэлц үгийг оруулсан.
Ойролцоо үгийн утгын ялгаа хийгээд найруулгын аль төрөл, зэрэгт хамаарахыг шинжлэн тогтоох нь маш ярвигтай, нарийн судалгаа хэдий ч бид энэ бүхнээс бэрхшээлгүйгээр ойролцоо үгийн утгын ялгаа, хэрэглээний заагийг гаргаж өгөхийг зорьсон энэхүү толь нь хэрэглээний болон танин мэдэхүй, эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой юм. Монгол хэлний үгийн баялаг сантай танилцаж, үгийн утгыг зөв ухаарах, үгийг улиглан хэрэглэхээс зайлсхийх, тодорхой цэгцтэй ярьж бичих буюу найруулах эрдмээ сайжруулахаар сурч байгаа оюутан залуус, орчуулагч, сэтгүүлч, нийтлэлч, монгол хэл сурч байгаа гадаад хүмүүс гэхчилэн монгол хэлээр хэлэлцэгч хүн бүхэнд зориулагдсан болно. Мөн хэрэглэгч та бүхэн толгой үгийн хэлхээс дэх хуудасны дугаараар хайсан үгээ хялбархан олох боломжтой.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Б. Одончимэг , Consultant editor: М. Базаррагчаа , Б. Мөнгөнцэцэг , Editor-in-chief: Г. Сүлд-Эрдэнэ , Designed by: Б. Баясгалан ,

PRODUCT DETAILS

PRICE: 29,900₮,

ISBN: 9789997313553,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2017-09-10,

FORMAT: Hardback,

PAGES: 592,

SIZE: 198 х 128 ММ ,

Series: Монгол хэл соёл цуврал: XI боть

Sign up for newsletter