С. Чулуунпүрэв

Монгол хэлний хуучин үгийн толь

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын VII боть бөгөөд энэ толь нь монгол хэлний хуучин үгийн ангилал, идэвхтэй хэрэглээний үг хэрхэн хуучин үг болдгийн учир зэргийг өгүүлсэн удиртгал хэсэг болон хуучин үгийн сангаас бүрдэнэ. Монгол хэлний 10.000 гаруй хуучирсан үгийн санд утгын тайлбар хийж, зарим тохиолдолд утга зохиолын жишээ оруулсан.
Хуучин үгс нь тодорхой цаг үед хэрэглэгдэж байгаад, нийгэм түүхийн өөрчлөлтөөс шалтгаалан өнөөгийн аман ба бичгийн хэлэнд идэвхтэй хэрэглэгдэхээ больсон байдаг. Эдгээр үгийг бүртгэн, сан бүрдүүлэн толилсон нь орчин үед сэргээн хэрэглэхэд болон нөгөө талаас монголын эртний түүх соёл сонирхон судлах хүмүүст чухал хэрэглэгдэхүүн болно.

Тодруулбал, зөвхөн хэл шинжлэл гэлтгүй түүх, соёл, угсаатан, утга зохиол, шашин судлал зэрэг олон шинжлэх ухааны ойлголтыг хуучин үгсээр дамжуулан таньж мэдэхэд энэ чиглэлийн толь бичиг нь нэн хэрэгцээтэй юм. Мөн монгол хэлний үгийн санд байгаа эдгээр бэлэн хэрэглэгдэхүүн (хуучин үгс)-ийг идэвхтэй хэрэглээнд оруулан өдөр тутмын хэрэглээний цөөн үгсээс ангижрах, үгийн санг баялаг болгох, ялангуяа гадаад үгийг шууд хэрэглэхгүй хуучин үгсээс оноон, шинэ үг хэллэг үүсгэх зэргээр хэрэглэхэд энэхүү толь бичиг нь ач холбогдолтой.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): С. Чулуунпүрэв ,

PRODUCT DETAILS

PRICE: 29,900₮,

ISBN: 9789997316905,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Hardback,

PAGES: 736,

SIZE: 380 х 380 х 380 ММ ,

WEIGHT: 380.0 ГР,

Series: Монгол хэл соёл цуврал: VII боть

Image: sample content (inside page)

Sign up for newsletter