О. Самбуудорж

Монгол хэлний үгийн дуудлагын толь

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын II боть бөгөөд харь гаралтай үг, шинжлэх ухаан техник, зах зээл, нийгэм - улс төрийн нэр томьёоны үг, зарим холбоо үг зэрэг дуудахад ярвигтай 16 700 орчим толгой үгтэй. Толгой үгийг дуудлагын галигаар тэмдэглэн, монгол бичиг хадаж, зөв дуудлагыг журамлан оруулж өгсөн.
Зөв дуудахуй нь зөв, яруу ярихын суурь үндэс болдог бол, зөв дуудлагын толь нь тухайн үгийн олон хувилбар дуудлагаас хамгийн оновчтой хувилбарыг тэмдэглэн авч нийтэд хэвшүүлэх зорилготой юм. Үүнээс үзвэл нийтээрээ даган дуудаж буй, хүлээн зөвшөөрсөн үг хэллэгийн дуудлагыг зөв дуудахуй, хэлний тогтолцооны дагуу хэвшин тогтсон үг, хэллэгийн дуудлагын тогтсон дүрэм журмыг зөв дуудахуйн хэм хэмжээ гэнэ.

Уг толь нь тэрхүү хэм хэмжээний дагуу монгол хэлний аль болох олон үет үгийг хэрхэн зөв дуудахаас эхлээд, харь гаралтай үг, шинжлэх ухаан техник, зах зээл, нийгэм - улс төрийн нэр томьёоны үг, зарим холбоо үгийг хамруулсан нь эх хэлээрээ цэвэр тод, уран яруу ярих чадвар дадлыг бий болгох, дуудлага, бичлэгийг журамлан хэвшүүлэхэд хэрэглээний болон эрдэм шинжилгээний ач холбогдолтой. Мөн монгол хэл сурч буй гадаадын иргэдэд чухал гарын авлага болно.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): О. Самбуудорж ,

PRODUCT DETAILS

PRICE: 15,900₮,

ISBN: 9789996204852,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2011-11-01,

FORMAT: Hardback,

PAGES: 376,

SIZE: 371 х 371 х 371 ММ ,

WEIGHT: 371.0 ГР,

Series: Монгол хэл соёл цуврал: II боть

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Sign up for newsletter