Ж. Хишигжаргал

Монгол хэлний зөв бичих дүрмийн толь

Шинээр журамласан толь
“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын IV боть болох энэхүү толь 20,000 толгой үгтэй толь бичгийг кирилл бичгийн зөв бичих дүрэм, зөв бичих зүйн хэрэглээний толь, цахим харилцааны зөв бичих журам гэсэн хэсгүүдтэй. Мөн Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс баталсан "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-той бүрэн нийцүүлсэн.
Сүүлийн жилүүдэд монгол бичгийн хэлний тогтсон хэм хэмжээ, хэл найруулга, зөв бичих дүрэм нэлээд зөрчигдөх болсон. Үүнээс үүдэн нэг үгийг олон янз бичих, гадаад хэлний үгийг шүтэн хэрэглэх зэрэг муу үр дагавар гарах болсон энэ үед нийтээр хүлээн зөвшөөрч төлөвшсөн зөв бичихзүйн толь үгүйлэгдэж байгаа тул монгол хэлний бичгийн хэлний тогтсон хэм хэмжээг дагаж мөрдөх, зөв бичих журамласан тольтой болох явдал ихээхэн чухал болсон. Тиймээс үүнийг эш үндэс болгож, хүчин төгөлдөр үйлчилж буй дүрэм болон толь бичигт нийцүүлэн энэхүү толийг боловсруулсан болно.

Энэхүү толийг бүтээхдээ өмнө гарсан толиудын ололт дэвшилттэй зүйлс дээр тулгуурлаж, толийн хэлзүйн боловсруулалтын олон улсын стандарт, нийтлэг жишгийг удирдлага болгов. Ингэхдээ манай иргэдийн эх хэлний боловсролын түвшин жигд бус, үгийн олон янзын бичлэг нь нэр мөр болоогүй, эх хэлний сургалтын үндэслэл, стандарт тогтворжоогүй зэргийг харгалзан, хэрэглээний толь хэмээх утгаар нь, буруу бичлэгүүдийг улаан өнгөөр тодотгон оруулж өгснөөрөө онцлог. Энэ нь буруу бичлэг, анхаарвал зохилтой зүйлс хүний нүдэнд тусаж анхааралд өртөх талыг харгалзсан хэрэг.

Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, албан ёсны зөв бичихзүйн журамласан тольтой болсноор монгол хэлний үгийн бичлэгийг жигдлэн тогтворжуулах, нийт иргэдийн бичгийн боловсролыг сайжруулах, ингэснээр ард олны бичиг үсгийн боловсролын хэм хэмжээ дээшлэх үндэс болох тул монгол хүн бүр өдөр тутам хэрэглэх ширээний толь бичгээ болгоорой.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Ж. Хишигжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997316851,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 744,

ХЭМЖЭЭ: 375 х 375 х 375 ММ ,

ЖИН: 375.0 ГР,

ЦУВРАЛ: Монгол хэл соёл цуврал: IV боть

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах