Э. Пүрэвжав

Монгол хэлний товчилсон үгийн толь

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын VIII боть бөгөөд тус толь нь товчилсон үгийн судалгаа бүхий удиртгал хэсэг, монгол хэлний товчилсон үг, гадаад хэлээрх товчилсон үг, интернет, мэдээллийн технологийн холбогдолтой товчилсон үг, дэлхийн улс орнуудын нэрийн товчлолын код, хавсралт зэргээс бүрдэнэ.
Бичиг зохиолын хэл найруулга, үг хэллэгийг ил тод ойлгомжтой, хялбар авсаархан байлгах зорилгоор үсэг товчилж, үг хураах явдал аль ч хэлэнд байдаг түгээмэл үзэгдэл юм. Монгол хэлэнд үгийг товчлон хураахдаа хэн бүхэнд ойлгомжтой, харьцангуй олон удаа давтагдан хэрэглэгддэг нэрийг товчлох гэсэн ерөнхий зарчмыг баримталдаг. Үг товчлох ёс бол тухайн хүмүүсийн хэл ярианы харилцааг хөнгөвчлөх, хурдан дөхөм болгох үүрэгтэйгээр үүсдэг бөгөөд аливаа мэдээллийг түргэн шуурхай, товч илэрхийлэх үндсэн зорилготой байдаг.

Энэхүү толь бичигт сүүлийн хэдэн арван жилд нэлээд түгээмэл хэрэглэгдэж байгаа болон ном хэвлэл, сурах бичиг, төвийн сонин сэтгүүлд хэдэнтээ нийтлэгдсэн буюу харьцангуй идэвхтэй түгээмэл хэрэглэгддэг 7000 гаруй товчилсон үгийг бүртгэн сонгож оруулсан болно. Монгол хэлний товчилсон үг, өргөн хэрэглээний гадаад үгийн товчлолыг толилсон энэ талын анхны толь ба энэ нь үгийн сангийн судалгаанд нэмэр болох төдийгүй албан бичиг хэрэг хөтлөхөд ач холбогдолтой юм.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Э. Пүрэвжав , Designed by: Ж. Амгалан , Cover design or artwork by: Б. Баясгалан ,

PRODUCT DETAILS

PRICE: 15,900₮,

ISBN: 9789996200717,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2011-11-01,

FORMAT: Hardback,

PAGES: 261,

SIZE: 198 х 128 х 22 ММ ,

WEIGHT: 345.0 ГР,

Series: Монгол хэл соёл цуврал: VIII боть

Sign up for newsletter