Г. Сүлд-Эрдэнэ

Монгол хэлний шинэ үг, хэллэгийн толь

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын XIII боть бөгөөд уг тольд монгол хэлний 3000 орчим шинэ үг, хэллэгийг бүртгэн цуглуулж цагаан толгойн дарааллаар байрлуулан, утгын тайлбар, гарал үүслийг тодорхойлж, жишээг хадсан. Тольд орсон шинэ үг хэллэгийг сонгохдоо ярианы болоод бичгийн хэлэнд түгээмэл хэрэглэгдэж буй хэрэглээнд нь тулгуурласан болно.
Шинэ үг хэллэг нь шинээр бий болж буй юмс үзэгдэл, үйл явдал, ойлголт ухагдахууныг нэг болон түүнээс дээш тооны үгээр буюу нийлэмжээр нэрлэн тодорхойлсныг хэлнэ. Манай улс дэлхий дахинтай хөл нийлүүлэн хөгжиж байгаа өнөө үед бараг өдөр бүр шинэ шинэ зүйлс нэмэгдэж, түүнийг даган олон шинэ үг хэллэг бидний хэрэгцээнд нэвтэрч байна. Түүнийг оноон нэрлэх, орчуулах, монгол хэлэнд шингээн авахад бидэнд бэрхшээл тулгарч түүнийг бүртгэж чадахгүй байгаа нь нэг үгийг олон янзаар дуудах, бичих зэрэг асуудал үүсдэг. Тиймээс энэхүү толь бичигт манай улсын нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн үетэй холбон үзэж 1990 оноос хойш хэрэглэгдэж буй үг хэллэгийг бүртгэн оруулсан нь шинэ үг судлалд нэмэр болох төдийгүй орчуулагч, сэтгүүлчид болоод монгол хэлээр хэлэлцэгч, утгыг ухах гэсэн хэн бүхэнд зориулагдсан хэрэглээний ач холбогдолтой юм.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Э. Уранбилэг , Consultant editor: Б. Батцэцэг , Editor-in-chief: Г. Сүлд-Эрдэнэ , Designed by: З. Цэрэндагва , Cover design or artwork by: Э. Лхагвасүрэн ,

PRODUCT DETAILS

PRICE: 29,900₮,

ISBN: 9789997310545,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2014-05-01,

FORMAT: Hardback,

PAGES: 394,

SIZE: 198 х 128 х 25 ММ ,

WEIGHT: 520.0 ГР,

Series: Монгол хэл соёл цуврал: XIII боть

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Sign up for newsletter