Монголчууд: Нийгэм журамд давшин орсон нь

(1924-1959)
Бүгд найрамдах улсаа тунхагласан 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх энэхүү цаг үе бол хэнээс ч хамааралгүй бие даан оршиж ирсэн нүүдэлчид нэг нэгээсээ хамааралтай буюу нийгмийн зохион байгуулалтад орсон чухал цаг үе байлаа.
Таны гарт очиж буй “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” хэмээх 1924-1959 оны үеийг хамрах зурагт түүхийн энэ ботид социализмын хэмээн нэрлэгдэж бидний нийгэм журамд орж байсан үеийн түүх орсон буй. Суурин иргэншил монголчуудын амьдралд хүч түрэн орж, нүүдэлчин монголчууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг эндээс мэдэх боломжтой.

Бидний амьдралын зуун дамжиж ирсэн уламжлал, соёл, зан заншил, шашин тэргүүтэн гээгдэж, коммунист үзэл суртлын доор суурин иргэншлийн хэв шинжийг хуулбарлахыг оролдов. Бид “ардын хувьсгал” ялуулж, “феодал” агсадын хөрөнгийг хурааж, амийг нь егүүтгэн, үндэсний үзлийг таягдан хаяж, интернационалч үзлээр хүмүүжиж, соёлын хувьсгал хийж үзэв.

Хэдэн мянган жил амьдрал залгуулж, тэжээж ирсэн үнэт зүйлсээ нийгэмчлэн хураалгаж, хоршооллыг ялуулснаар “ардын хувьсгал”- тайгаа эн зэрэгцэх үйл хийж ч үзэв. Энэ бүхнийг та харьцуулан нэг бодоод үзээрэй. Бид эл удаагийн цувралаа Зөвлөлт маягийн засагтай болж, БНМАУ байгуулсан 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх хугацааг түүхийн нэгэн үе болгон авсан юм.

Энэ үед анагаах ухаан, боловсролын бүхэл бүтэн систем бүрэлдэн тогтож, улс орноо батлан хамгаалах байнгын армитай болж, урлаг соёл, эдийн засаг, үйлдвэр бүтээн байгуулалтад ихээхэн дэвшил гарсан ч зарим талаараа хэлмэгдүүлэлт зэрэг Монголын түүхэн дэх хар толбуудыг үлдээсэн юм.
- Нүүдэлчин монголчууд суурьшмал хэв маягийг хүлээн авч буй үеийн түүхийг шинэ бичлэгийн хэв маягаар өгүүлсэн.

- 1924-1959 он хүртэлх түүхийг өгүүлэх 1200 гаруй гэрэл зураг багтсан.

- Энэ үеийн түүхээр гарч буй анхны бүрэн хэмжээний зурагт түүхийн ном.
Buy


Share

CONTRIBUTORS

Editor-in-chief: О. Батсайхан ,

PRODUCT DETAILS

PRICE: 49,900₮,

ISBN: 9789997312709,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2016-02-24,

FORMAT: Hardback,

PAGES: 336,

SIZE: 397 х 397 х 397 ММ ,

WEIGHT: 397.0 ГР,

Series: Монголчууд цуврал: III боть

САЙШААЛЫН ҮГ

1924-1959 он хүртэлх түүхийг өгүүлэх 1200 гаруй гэрэл зураг багтсан..




Энэ үеийн түүхээр гарч буй анхны бүрэн хэмжээний зурагт түүхийн ном..




Image: sample content (inside page)

ВИДЕО

Sign up for newsletter