Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн

(XII-XVII зуун)
Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй "Монголчууд" цувралын XII зуунаас XVII зууны үеийг өгүүлсэн зурагт түүх. "Монголчууд" цуврал нь дан ганц түүхэн гэрэл зургаас гадна архивын баримт материал, эд өлгийн дурсгал зэрэг олон арван ховор нандин баримтуудыг агуулсанаараа онцлогтой.
Энэхүү номонд XII зууны II хагасаас XVII зууны эхэн үеийн Монголын түүхийг түүхэн сурвалжууд хийгээд тухайн цаг үед холбогдох эд өлгийн дурсгалууд дээр тулгуурлан өгүүлсэн. Рашид ал-Дины “Судрын чуулган", Жуйвенигийн “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх”, Сүэнагагийн “Монголчуудын довтолгооны зурагт ном” зэрэг олон арван сурвалжийн чимэглэл зургууд, бунханы ханын зургууд, түүхэн газрын зургууд нь уг номыг уншихад сонирхолтой болгохоос гадна түүхийг хамгийн ойлгомжтойгоор өгүүлнэ.

XIII зуунд монголчууд тархай бутархай овог аймгаас дэлхийг эрхшээсэн эзэнт гүрэн болсон түүх хийгээд монгол хаадын засаглал, гадны эрдэмтэн мэргэдийг хэрхэн төрдөө зүтгүүлж байв, монголчуудын дэлхийн иргэншилд ямар хувь нэмэр оруулав, нүүдэлчдийн цэрэг дайны хэрэг, ахуй соёл, гэр бүлийн харилцаа зэрэг зүйлсийг энэхүү номоос дэлгэрэнгүй мэдэх боломжтой.
Buy


Share

CONTRIBUTORS

Editor-in-chief: Д. Баярсайхан ,

PRODUCT DETAILS

PRICE: 49,900₮,

ISBN: 9789997314215,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2016-08-18,

FORMAT: Hardback,

PAGES: 240,

SIZE: 398 х 398 х 398 ММ ,

WEIGHT: 398.0 ГР,

Series: Монголчууд цуврал:

Image: sample content (inside page)

Sign up for newsletter