Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал

(Нэн эртнээс XII зууны эхэн)
Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн чулуун зэвсгийн үеэс эхлээд суурьшмал соёл иргэншил, нүүдэлчин амьдралын хэв маяг тусдаа салж хөгжих эхлэл тавигдсан Хүрлийн үе, нүүдэлчийн анхны төрт улсыг байгуулсан төдийгүй хожмын монголчуудын шууд өвөг дээдэс болсон Хүннү гүрэн, Евразийн хээр талд өөрсдийн өвөрмөц түүхийг бүтээсэн Сяньби, Жоужань, Түрэг, Уйгур, Хятаны түүхийг археологийн олдвор хэрэглэгдэхүүн, хөрш зэргэлдээ улс түмний түүх сурвалжаар тодруулан өгүүлсэн.
Энэхүү ном агуулгын хувьд түүхийн асар урт цаг хугацааг хамарч байгаа ч монгол угсаатан бүрэлдэн тогтоход өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсан эртний нүүдэлчдийн түүхийг 8 бүлэгт багтаан танилцуулсан. Өөрөөр хэлбэл 800 000 жилийн тэртээ өнөөгийн Монгол нутгаар хэрэн хэсэж асан эртний хүмүүсээс эхлээд, ахуй соёлын хувьд нэгэн нийтлэгийг бий болгож, нэгдмэл улс төрийн хүчин болсон Их Монгол Улс байгуулагдахын өмнөх үеийн нүүдэлчин ард түмнүүдийг түүхийг энгийн ойлгомжтой бичлэгийн хэв маягт буулган өгүүлсэн.

Мөн нэн эртний хүмүүс байгаль цаг уурын ямар орчин нөхцөлд хэрхэн амьдарч байв, тэдгээр хүмүүс орчин тойрноо хэрхэн таниж мэдэж, ямар зүйлд сүслэн биширч, юунаас айж жигшин, хөгжлийн ямар замыг туулж ирэв гэдгээс эхлээд түүхэн цаг үе бүрт амьдарч байсан хүмүүсийн хэрэглэж асан эд өлгийн дурсгал, идэж ууж байсан хоол хүнс, бичиж тэмдэглэсэн түүхийн тухай ч өгүүлэх болно.

Эрт цагаас үлдэж хоцорсон булш оршуулга, хиргисүүр, буган хөшөө, хүн чулуу зэрэг дурсгалууд бидэнд түүхийн ямар нууцыг өртөөлөн хадгалсныг хийгээд бидний өвөг дээдэс хэрхэн амьдарч ирснийг уг номоос цогцоор нь мэдэх боломжтой.
Buy


Share

CONTRIBUTORS

Editor-in-chief: У. Эрдэнэбат ,

PRODUCT DETAILS

PRICE: 49,900₮,

ISBN: 9789997316134,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2018-06-10,

FORMAT: Hardback,

PAGES: 264,

SIZE: 594 х 594 х 594 ММ ,

WEIGHT: 594.0 ГР,

Series: Монголчууд цуврал: V боть

Image: sample content (inside page)

Sign up for newsletter