Монголчууд: Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь

(1911-1924)
Зуу гаруй жилийн тэртээ монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм.
Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манжийн эрхшээлээс салж, ХХ зууны эхээр монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, өрх гэрээ төвхнүүлсэн түүхэн үйл явдал бидний амьдралд илүү ойрхон болохыг таны гар дээр очиж буй эл зурагт ном харуулах болно.

Та эл номноос “нүүдэлчин монгол хүн бүр өөрийн аягатай байдаг ба зөвхөн түүгээрээ л цай уудаг. Зарим лам нар амсарыг нь мөнгөлсөн, хүний толгойн гавлын ясан аяга хэрэглэдэг”, “Монгол эрчүүд айраг, нэрмэл архи уух нь элбэг ч архидах явдал бараг л үгүй”, “Монголчуудын дунд гэмт хэрэг огт гардаггүй шахам байсныг”, “Монгол эрчүүд хамгийн ойр хэдхэн алхмын цаана ч гэсэн явганаар явдаггүй, үргэлж мориор явж байдаг” тухай, “Өчүүхэн багаасаа малын хотонд өсөж, морины нуруунд хадагдсан монгол хүн байгалийн хатуу, ширүүн уур амьсгалд дасаж зохицсон эрүүл чийрэг, бадриун биетэй. Талын шуурга, өвлийн тэсгэм хүйтэн жавар, зуны аагим халуунд ч монголчууд ажрахгүй тэсвэр хатуужилтай болдог” талаар ч нэгийг мэдэх болно.

Мөн “Монголчууд маш их саваагүй, юманд сониуч зантай. Аян замын үед замд тааралдсан гадаадын аялагч хийгээд бүр алсуур яваа хэнийг ч болов хэрэг болгон очиж, мэнд мэдээд “хаашаа, юу хийж яваа” “юу авч яваа”, “үүнийг үзье”, “тэмээгээ хэдээр авав”, “энийгээ зарах уу” гэх мэтээр асууж шалгаадаг монголчуудын эгэл амьдралын үнэн дүр төрхийг харж болно. Ийм нүүдэлчдийн соёл урлаг, сэтгэлгээ, шашин шүтлэгийн тухай ч та бас мэдэх болно.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Ерөнхий редактор: О. Батсайхан ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 39,900₮,

ISBN: 9789996204340,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2012-09-01,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 252,

ХЭМЖЭЭ: 11 х 11 х 11 ММ ,

ЖИН: 11.0 ГР,

ЦУВРАЛ: Монголчууд цуврал:

Номын хэсгээс

ВИДЕО

Номын мэдээлэл хүлээн авах