Kumon Publishing

Миний ном: 1-30 хүртэлх тоо

Kumon
Хүүхэд тань 10 хүртэл тоолж, бичиж чаддаг бол цааш үргэлжлүүлэн 1-30 хүртэл тоолж, бичиж сурахад нь энэ ном тусална.
Хүүхдэд тооны зүй тогтлыг анхнаас нь зөв ойлгуулж чадвал цаашдаа дөрвөн аргын тоо буюу тооны үндсэн үйлдлүүдийг түүртэхгүй хийж сурдаг. Зөв дэс дарааллаар тоолох болон бичих чадварууд нь хүүхдийн тооны мэдрэмжийг хөгжүүлэх гол түлхүүр юм.
Kumon дасгал ажлын цуврал ном нь хүүхэд бүрийн суралцах нөөц боломжийг бүрэн дүүрэн дайчлахад чиглэсэн сургалтын Kumon арга зүйд суурилснаараа онцлог. Kumon арга зүйн нь зөвхөн сурлагын амжилтыг ахиулаад зогсохгүй тууштай байх, бие даан суралцах зэрэг бодитоор хэмжих боломжгүй ч сурлагын дүнгээс илүү үнэ цэнтэй, суралцахад шаардлагатай үндсэн чадваруудыг давхар хөгжүүлдгээрээ онцлог. Номын даалгаврууд хүүхдэд тоглож байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг ба дасгал ажлууд нь алхам алхмаар хүндрэх дараалалтай учир хүүхэд ажиллах явцдаа урам хугарч, халшрахгүйгээр, тоглонгоо аясаараа суралцаж хөгжинө.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Kumon Publishing , Орчуулагч: Б. Наранзул , Редактор: А. Даваасүрэн ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789919517472,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 80,

ХЭМЖЭЭ: 297 х 210 х 7 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах