Kumon Publishing

Миний анхны ном: Төөрдөг зам

Kumon
Төөрдөг замтай дасгал нь хүүхдийн гарыг зүгшрүүлэх сонирхолтой арга болдог. Мөн сэтгэхүйг хөгжүүлж, үзэг харандаа хэрэглүүлж сургана.
Төөрдөг замтай дасгал ажиллах үедээ хүүхэд төөрдөг замыг бүхэлд нь болон хэсэгчлэн ажиглах, зөв гарцаа олох аргыг ухаж мэдэх, гарц хүртэл харандаагаараа зураас зурах зэрэг алхмыг ээлж дараалан хийдэг. Иймээс төөрдөг зам нь хүүхдэд нүдээр харж байгаа зүйлээ төсөөлөлдөө буулгаж ойлгох, ойлгосныхоо дагуу гар хуруугаа удирдах чадварыг суулгадаг.
Kumon дасгал ажлын цуврал ном нь хүүхэд бүрийн суралцах нөөц боломжийг бүрэн дүүрэн дайчлахад чиглэсэн сургалтын Kumon арга зүйд суурилснаараа онцлог. Kumon арга зүйн нь зөвхөн сурлагын амжилтыг ахиулаад зогсохгүй тууштай байх, бие даан суралцах зэрэг бодитоор хэмжих боломжгүй ч сурлагын дүнгээс илүү үнэ цэнтэй, суралцахад шаардлагатай үндсэн чадваруудыг давхар хөгжүүлдгээрээ онцлог. Номын даалгаврууд хүүхдэд тоглож байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг ба дасгал ажлууд нь алхам алхмаар хүндрэх дараалалтай учир хүүхэд ажиллах явцдаа урам хугарч, халшрахгүйгээр, тоглонгоо аясаараа суралцаж хөгжинө.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Kumon Publishing , Орчуулагч: Б. Наранзул , Редактор: А. Даваасүрэн ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789919515195,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 80,

ХЭМЖЭЭ: 297 х 210 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах