Kumon Publishing

Миний анхны ном: Хайчлах

Kumon
Энэхүү ном хүүхдэд гар хурууны хөдөлгөөнөө зорилго чиглэлтэйгээр удирдаж, хайч хэрэглэж сурахад нь тусална. Хайч хэрэглэж сурснаар хүүхэд гарын жижиг булчингуудаа зорилго чиглэлтэй удирдаж сурдаг.
Хайч бол хүүхдийн хувьд хамгийн анхны үндсэн хэрэглэгдэхүүний нэг бөгөөд хайчлах дасгал гарын жижиг булчингаас гадна тархийг ч давхар дасгалжуулдаг. Дасгалуудыг ажиллах явцдаа хүүхэд шулуун, муруй, дугуй болон гарын жижиг булчингийн нарийн эв дүй шаардсан холимог дүрснүүдийг ч төвөггүй хайчилж чаддаг болно.
Kumon дасгал ажлын цуврал ном нь хүүхэд бүрийн суралцах нөөц боломжийг бүрэн дүүрэн дайчлахад чиглэсэн сургалтын Kumon арга зүйд суурилснаараа онцлог. Kumon арга зүйн нь зөвхөн сурлагын амжилтыг ахиулаад зогсохгүй тууштай байх, бие даан суралцах зэрэг бодитоор хэмжих боломжгүй ч сурлагын дүнгээс илүү үнэ цэнтэй, суралцахад шаардлагатай үндсэн чадваруудыг давхар хөгжүүлдгээрээ онцлог. Номын даалгаврууд хүүхдэд тоглож байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг ба дасгал ажлууд нь алхам алхмаар хүндрэх дараалалтай учир хүүхэд ажиллах явцдаа урам хугарч, халшрахгүйгээр, тоглонгоо аясаараа суралцаж хөгжинө.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Kumon Publishing , Орчуулагч: Б. Наранзул , Редактор: А. Даваасүрэн ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789919515218,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 80,

ХЭМЖЭЭ: 297 х 210 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах