Kumon Publishing
Миний анхны ном: Зураас зурах
Kumon
Энэхүү ном хүүхдэд харандаагаа зөв барьж, хэрэглэх анхан шатны чадвар эзэмшихэд тусална. Харандаагаар зурж сурах нь бичиж сурахад зайлшгүй хэрэгтэй суурь чадвар юм.
"Миний анхны зураас зурах ном" бол Kumon дасгал ажлын цувралын хамгийн эхнийх бөгөөд, анх харандаа хэрэглэж сурч байгаа, зураас зурж сураагүй, харандаагаар дарж зурах аргаа хараахан олоогүй балчир хүүхдүүдэд тусгайлан зориулагдсан.
Kumon дасгал ажлын цуврал ном нь хүүхэд бүрийн суралцах нөөц боломжийг бүрэн дүүрэн дайчлахад чиглэсэн сургалтын Kumon арга зүйд суурилснаараа онцлог. Kumon арга зүйн нь зөвхөн сурлагын амжилтыг ахиулаад зогсохгүй тууштай байх, бие даан суралцах зэрэг бодитоор хэмжих боломжгүй ч сурлагын дүнгээс илүү үнэ цэнтэй, суралцахад шаардлагатай үндсэн чадваруудыг давхар хөгжүүлдгээрээ онцлог. Номын даалгаврууд хүүхдэд тоглож байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг ба дасгал ажлууд нь алхам алхмаар хүндрэх дараалалтай учир хүүхэд ажиллах явцдаа урам хугарч, халшрахгүйгээр, тоглонгоо аясаараа суралцаж хөгжинө.
Buy