Алессандро Барикко

Торго

Италийн зохиолч, хөгжмийн шүүмжлэгч, кино болон жүжгийн зохиолч, телевизийн хөтлөгч Алессандро Барикко 1958 оны нэгдүгээр сарын 25-нд Турин хотноо мэндэлжээ. Тэрээр 13 роман, олон арван кино, жүжгийн зохиол, эсээний түүвэр бичиж, Италийн болон олон улсын цөөнгүй шагнал хүртжээ.
Италийн зохиолч, хөгжмийн шүүмжлэгч, кино болон жүжгийн зохиолч, телевизийн хөтлөгч Алессандро Барикко 1958 оны нэгдүгээр сарын 25-нд Турин хотноо мэндэлжээ. Тэрээр 13 роман, олон арван кино, жүжгийн зохиол, эсээний түүвэр бичиж, Италийн болон олон улсын цөөнгүй шагнал хүртжээ. Түүний гол бүтээл болох 1996 онд хэвлэгдсэн Торго романыг бид анх удаа ийнхүү монгол хэлээр орчуулан, уншигчдын хүртээл болгож байна. 1861 онд Францын Лавильдье хэмээх жижиг хотод эхлэх үйл явдлын гол баатар бол 32 настай Эрве Жонкур хэмээх эр юм. Тэрээр худалдаачин агаад цор ганц төрлийн бараа арилжаалдаг нь туйлын үнэтэй атлаа тун ч эмзэг торгоны хүр хорхой ажээ. Хүр хорхойн авгалдайн шүлснээс торгоны түүхий эд гаргаж авна. Үндсэндээ энэ наймаа тун энгийн агаад ашигтай ч үүнийг эрхлэх хүн танил тал сайтай төдийгүй алс холын аян замд гарахаас айж бэрхшээдэггүй байх ёстой. Аян замд гарахын учир юун гэвэл тухайн үед Европт буй бүх хүр хорхой халдварт өвчинд нэрвэгдэж, романы үйл явдал эхлэх мөчид дэлхий даяар эрүүл хорхой нэг ч олдохгүй болсонд байлаа. Гэхдээ ганцхан газар буюу тухайн үед гадаад ертөнцөөс бүрэн тусгаар-
лагдмал оршиж асан Япон орныг эс тооцвол шүү дээ.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Алессандро Барикко , Translated by: М. Ганцацрал , Edited by: Г. Сугиррагчаа ,

PRODUCT DETAILS

PRICE: 14,900₮,

ISBN: 9789997318978,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 124,

SIZE: 180 х 115 ММ ,

Series: Монсудар утга зохиол цуврал: 35

Image: sample content (inside page)

Sign up for newsletter