Стефан Цвейг

Шатрын тууж

Шатрын тууж хэмээх зохиол Цвейгийн туурвилууд дундаас Баруунд хамгийн ихээр алдаршсан бүтээлүүдийн нэгд тооцогддог. Уг тууж дэлхийн дахинд хэдэн саяар худалдаалагдсан төдийгүй Герман, Австри зэрэг улсад дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт зүй ёсоор багтдаг юм. Тэрээр уг туужаа Бразиль улсад цагаачлан амьдарч байхдаа бичсэн бөгөөд 1942 онд амиа хорлон нас нөгчихөөсөө ердөө хэдхэн хоногийн өмнө Америкийн хэвлэлийн газартаа илгээж байжээ. Шатрын тууж зохиол Цвейгийн нацизмын тухай бичсэн цорын ганц бүтээл билээ.
Зохиолын үйл явдал дэлхийн хоёрдугаар дайны эхний жилд Нью Йоркоос Буэнос Айрес руу явж буй зорчигч тээврийн хөлөг онгоцны тавцан дээр өрнөнө. Зорчигчид тавцан дээр цугларах зуур уг туужийн би хүүрнэгч шатрын дэлхийн аварга алдарт Мирко Чентовичтой нэг онгоцоор аялах болсноо олны яриа хөөрөөнөөс олж мэднэ. Чентович бол “Дунай мөрний хавьд амьдардаг Югослав загасчин”-ы хүү, эгэл бор гаралтай нэгэн ажээ. Шатраас өөр зүйл мэддэггүй, таван үг ч холбоод биччихэж чаддаггүй, шуналтай, онгироо зантай хэмээн ард олон түүнийг дүгнэдэг юм санж. Би хүүрнэгч маань олиггүй цуу яриаг үл тоон, хөлөг онгоцоор хамт аялах хугацаандаа Чентовичийг ойроос танихаар шийднэ. Түүнтэй ойртож дотносох тун амаргүй байсан хэдий ч чинээлэг, зөрүүд, амбицлаг инженер, бизнесмен Мак Коннорын ачаар санасандаа хүрдэг. Өрөг бүрт хоёр зуун тавин долларын төлбөртэйгөөр дэлхийн аварга Чентович, Мак Коннортой шатар тоглохоор тохирно. Гэхдээ хөлөг дээр цугласан хүн олон Мак Коннорт тусалж болох болзолтой аж. Чентович эхний өргийг ядах юмгүй хожиход Мак Коннор даагаа нэхэхийг хүснэ. Цонхигор царайтай, түгшүүртэй төрхтэй доктор Б. хэмээх эрхэм цугласан олон дундаас гарч ирэх хүртэл өрөг өрнөх ёстойгоороо өрнөж, онцгой зүйл тохиолдохгүй. Австри гаралтай доктор Б. нацистуудаас зугтан дүрвэж яваа аж. Тэр шатар яаж ийм сайн тоглодог болсон юм бол? Хөлөг онгоцны зорчигчид доктор Б.-ийн тусламжтайгаар дэлхийн аваргыг ялж чадах болов уу?
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Стефан Цвейг , Орчуулагч: Н. Лувсандорж , Редактор: Н. Жавхлан , Редактор: Б. Ундрах , Редактор: Б. Хатантөмөр , Редактор: П. Сарангарав , Дизайнер: С. Батжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 9,900₮,

ISBN: 9789997315625,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-04-10,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 100,

ХЭМЖЭЭ: 180 х 115 х 9 ММ ,

ЦУВРАЛ: Монсудар утга зохиол цуврал: XIX

Номын хэсгээс

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Номын мэдээлэл хүлээн авах