Joseph Conrad

Харанхуйн зүрх

Жозеф Конрад Корженёвский 1857 оны арван хоёрдугаар сарын 3-нд, тухайн үед Польшид харьяалагддаг байсан, Украйны хойд нутгийн Бердичев хэмээх хотноо төржээ. Конрад арван хоёрхон настайдаа бүтэн өнчирч нагац ахынхаа тусламжаар Швейцарьт сургуульд элссэн хэдий ч1874 онд сургуулиа хаяж, далайчны адал явдалт амьдралыг сонгожээ. Тэрээр 21 хорин нэгэн настайдаа Англи улсад анх хөл тавьж, англи хэлийг польш, франц хэлний дараагаар гуравдагч гадаад хэлээ болгон эзэмшсэн бөгөөд үеийнхээ үзэг нэгтнүүдийн дундаас яруу бичлэгээрээ гайхагддаг юм.
Тухайн цаг үеийнхээ хамгийн олон уншигчтай зохиолчдын нэг, Английн модернист урсгалын эцэг болсон тэрээр Бельгийн колони Конго улсад далайчны алба хашиж байсан үеийнхээ туршлагад үндэслэн 1899 онд Харанхуйн зүрх туужаа бичсэн нь өдгөө түүний хамгийн алдартай, төдийгүй хамгийн их тайлал, тайлбар, маргаан дагуулсан бүтээл болжээ.
Харанхуйн зүрх тууж нь “колоничлолын дараах үе”-ийн судалгаа шинжилгээнд заавал унших бүтээлд тооцогддогоос гадна дэлхий дахины олон их сургуульд түрүү үеийн модернист уран зохиолын гайхалтай жишээгээр нэрлэн судлагддаг.
Энэ бүтээл нь 1899 онд Блэквүүд сэтгүүлд (Blackwood’s Magazine) анх гурав хуваагдан хэвлэгдэж, гурван жилийн дараа ном хэлбэрээр гарахдаа уншигч, шүүмжлэгчдийн олонход эерэг сэтгэгдэл төрүүлжээ. Нэгэн шүүмжлэгч уг туужийг “Оны шилдэг ном”-д тооцогдох учиртай гэж хүртэл дүгнэсэн байдаг. Гэвч тус тууж Конрадын амьд ахуй цагт шилдэг бүтээлд нь тооцогдсонгүй. Харин эсрэгээрээ Конрад ч, Харанхуйн зүрх тууж ч мартагдах дөхөв. Харин дэлхийн II дайны үеэр л уншигчид Конрадыг дахин анзаарч, Харанхуйн зүрх-ийг түүний оргил зохиол хэмээн хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Joseph Conrad ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997317506,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-08-01,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 212,

ХЭМЖЭЭ: 235 х 235 х 235 ММ ,

ЖИН: 235.0 ГР,

ЦУВРАЛ: Монсудар утга зохиол цуврал:

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах