Хорхе Луис Борхес

Даян дэлхийн жигшүүрт түүх

XX зууны хамгийн нэр нөлөөтэй зохиолчдын нэг болох Хорхе Луис Борхес 1935 онд уран зохиолын анхны ном болох Даян дэлхийн жигшүүрт түүх-ээ бичжээ. Энэ түүвэрт багтсан өгүүллэгүүдээ Борхес өмнө нь “Шүүмж” (Critica) хэмээх сэтгүүлийн уран зохиолын тусгай дугааруудад нийтлүүлсэн байв. Борхес эдгээр өгүүллэгээ “хүүрнэл дасгалууд” (los ejercicios de prosa narrativa) гэж тун даруухнаар нэрийдсэн нь энэ түүврийн нэлээд егөөтэй, бардам нэрээс эрс ялгарна. Борхес ертөнцийн бүхий л жигшүүрт хэргийн тухай өгүүлэх гэж буй мэтээр тун эрдсэн гарчгаар түүврээ нэрлэсэн ажээ. АНУ, Хятад, Япон, Туркестан, Аргентин, Андалус, Египет, Судан: түүвэрт багтсан 14 өгүүллэг дэлхий ертөнцийн эдгээр газар нутгуудад өрнөнө. “Et cetera” өгүүллэгийн хоёр дэд хэсэгт яавч жигшүүрт явдал өрнөж таарахгүй гэж бодохуйц газар буюу христийн шашны диваажинд өрнөдөг нь тун гайхмаар хэрэг.
Цаг хугацааны хувьд өгүүллэгүүдийн үйл явдал дундад зууны эхэн үеэс Борхесын өөрийн амьдарч байсан цаг үеийг хамарна. Түүнчлэн жигшүүрт хэргүүдийн төрөл зүйлийн тухайд Борхес аль болох өргөн хүрээг хамрахыг, аль болох олон төрлийн жигшүүрт хэргийн тухай хүүрнэхийг хичээсэн нь ажиглагддаг: заль мэх, урвалт, худал, дүр эсгэлт, далайн дээрэм, аллага гэх мэт –– Борхесын хүүрнэлгүй өнгөрүүлсэн жигшүүрт хэргийг бодож олох тийм ч амар бус. Түүвэрт багтсан “Ягаан булангийн хүн”, “Et cetera” хэмээх өгүүллэгүүдээс бусдыг нь Борхес өөрөө зохиож бичээгүй, харин төрөл бүрийн эх сурвалжаас авч өөрийнхөөрөө дахин найруулж, шинээр хүүрнэсэн юм. Гэхдээ Борхесыг нэр алдарт хүргэсэн уран бүтээлийн онцгой хэв маяг нь эхэн үеийн энэхүү бүтээлд нь ч маш тод туссан байна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Хорхе Луис Борхес , Орчуулагч: Б. Нямдорж , Орчуулгын зөвлөх: Андрес Бигорра Мир , Редактор: Н. Жавхлан , Редактор: Э. Түвшинбаяр , Редактор: Г. Сугиррагчаа , Дизайнер: С. Батжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 9,900₮,

ISBN: 9789997314871,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-11-27,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 132,

ХЭМЖЭЭ: 180 х 115 х 8 ММ ,

ЖИН: 95.0 ГР,

ЦУВРАЛ: Монсудар утга зохиол цуврал: XVI дэвтэр

Номын хэсгээс

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Номын мэдээлэл хүлээн авах