Оэ Кензабүро

Тэжээмэл

Зохиолч Оэ Кензабүрогийн дөнгөж хорин гурван насандаа бичсэн Тэжээмэл зохиол нь Японы утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Акүтагавагийн нэрэмжит шагналыг 1958 онд хүртжээ. Энэхүү зохиолд дайны төгсгөл үеийн Япон орны алс бөглүү тосгоны амьдралыг “би” хүүрнэгч болох арваад настай хүүгийн нүдээр харж, дүрслэн өгүүлсэн юм. Монсудар утга зохиол цувралын XVII дэвтэрт Тэжээмэл зохиолоос гадна Оэ Кензабүрогийн Нобелийн шагнал авахдаа уншсан “Хоёрдмол Япон орон бид хоёр” хэмээх илтгэл багтсан билээ.
Өндөр уулсаар хүрээлэгдсэн тосгоныг жижигхэн “хот” маягийн сууринтай холбодог дүүжин гүүр үерийн улмаас нурж сүйдсэнээр бөглүү тосгон гадаад ертөнцөөс бүр мөсөн холбоо тасарна. Гэтэл нэгэн шөнө Америкийн байлдааны онгоц тосгоны ойд унасан нь, хийх ажилгүй гиюүрч байсан хүүхдүүдийн хувьд ёстой л тэнгэрээс од шүүрсэн мэт аз завшаантай хэрэг болдог. Зохиолын эхэнд гол дүрийн жаал хүү өөрийн найз болох Сэтэрхий уруултын уулнаас барьж ирсэн нохойн гөлгийг ихэд шохоорхож, битүүхэн атаархах боловч гөлөг алдуурч, уулын сүрэг рүүгээ эргээд зугтчихдаг. Энэ явдлын дөнгөж дараахан ойд унасан онгоцны нисгэгч болох “хар цэрэг”-ийг томчууд уулнаас авчирсан нь тэрхүү гөлөг зүсээ хувирган эргэн ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хүүхдүүдийн хувьд “тэжээж” болох хамгийн үзэсгэлэнтэй амьтан нь хар цэрэг байлаа.
Оэ Кэнзабүрогийн бүтээлүүдэд бие махбодын хувьд түгжигдсэн хүн, дөрвөн хананы дундах үйл явдал, бөглүү уулын тосгон, зоорь гэх мэт “хаалттай” орчин ихээр дүрслэгддэг бөгөөд тэжээмэл зохиолын үйл явдал ч мөн ийм л орчинд өрнөдөг. Энэхүү зохиолд хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлт хувиралт, бие хүн болон төлөвших явцыг энгийн амьдралын үйл явдал дунд тун чадварлагаар нээн харуулсан байдаг.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Оэ Кензабүро ,

PRODUCT DETAILS

PRICE: 9,900₮,

ISBN: 9789997314130,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2018-01-22,

FORMAT: Paperback,

PAGES: 120,

SIZE: 487 х 487 х 487 ММ ,

WEIGHT: 487.0 ГР,

Series: Монсудар утга зохиол цуврал: XVII дэвтэр

Image: sample content (inside page)

Sign up for newsletter