Элиас Канетти

Марракешийн дуу хоолой

Анх харахад, Канеттигийн Марракешийн дуу хоолой бүтээл нэгэн аялагчийн 1960-аад онд Марракеш хотоор хэрхэн аялснаа тэмдэглэн бичсэн жирийн нэг аян замын тэмдэглэл мэт сэтгэгдэл төрүүлнэ. Зохиолч энэ хотын хөл үймээнтэй зах зээл, еврейчүүдийн дүүрэг, барууны хэв маягтай баар ресторан, араб элсэн чихрийн мухлаг зэргийг уншигчдадаа танилцуулан хүүрнэх аж. Бид түүгээр дамжуулан баян, ядуу хүн ард, сохор гуйлгачин, тэмээний наймаачин, мал нядлагч, дайнд оролцогч, биеэ үнэлэгч, ажилгүйчүүдтэй уулзаж, Канетти ч ер бусын ажиглалтаараа уншигчдадаа ар араас нь гэнэтийн бэлгүүдээ барина.
“Хэл гэгч чухам юу болох? Юуг далдалж, бас юуг нь булааж авдаг бол?”

Ийнхүү асуугаад тэрээр Мароккод байх хугацаандаа араб, бербэр хэлний алийг нь ч сурах гэж хичээгээгүйгээ, харь сонсогдох эдгээр дуу авианд буй тэр хүчийг өчүүхэн ч болов алдуулахыг хүсээгүйгээ өгүүлнэ. Учир нь аливаа улс орон, ард түмний тухай түүний амьдралын туршлага, сураг чимээгээр олж авсан өчүүхэн мэдлэг нь тухайн газарт ирсний дараах эхний хэдхэн цаг мөчид л ор мөргүй алга болдгийг хэлж байсан аж. Үнэхээр ч Канетти Мароккод ирэхээсээ өмнө энэ орны тухай юу ч уншаагүй тул ёс заншил хийгээд хүн ардынх нь талаар ямар ч ойлголтгүй нэгэн байв.

Марракешийн дуу хоолой номыг аяллын тухайд бичсэн бусад ном бүтээлээс ялгах гол онцлог нь Канетти энэ номдоо ерөнхийлсөн дүгнэлт, шүүмж огт хэлээгүйд оршино. Аль нэг харь орон руу хагас сар хүрэхгүй хугацаанд аялмагцаа л тухайн орны амьдрал, хүн ардыг бүрэн дүүрэн таньчихсан аятай загнадаг хүмүүс бусдын дургүйцлийг хүргэхээс өөр үр дүнд хүрэх нь юу л бол. Өнгөц төдий мэдлэгээ ийнхүү чин үнэн дүгнэлт мэтээр зарлах нь бодит байдалд нийцэх нь тун ховор.

Харин Канетти эсрэгээрээ Марракеш дэх аяллынхаа ажиглалт, дүрслэлийн цаана чимээгүйхэн нуугджээ. Аливаа бүхнийг асар богино хугацаанд, гүн гүнзгий мэдэхийг хүсдэг хүн ихэнхдээ юу ч ойлгож авдаггүй гэдгийг Канетти бидэнд хэлэхийг хүссэн бөгөөд энэхүү дүгнэлт нь зөвхөн аяллын тухайд ч бус, амьдралын бусад үйл хэрэгт ч хүчин төгөлдөр үйлчилдэг билээ. Ийм хямдхан үнэнийг бус, харин бодит байдлыг өөрөөр хүлээн авах шинэ үйл явцын эхлэлийг тавих нарийн, тодорхой ажиглалтын талаар уншихыг хүсэгчдэд Канеттигийн Марракешийн дуу хоолой аян замын тэмдэглэл таалагдах нь лавтай.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Элиас Канетти ,

PRODUCT DETAILS

PRICE: 9,900₮,

ISBN: 9789997313959,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2017-06-01,

FORMAT: Paperback,

PAGES: 140,

SIZE: 465 х 465 х 465 ММ ,

WEIGHT: 465.0 ГР,

Series: Монсудар утга зохиол цуврал: XIII дэвтэр

Prize

Нобелийн шагнал 1981 Year ,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter