Альбер Камю

Этгээд хүн

"Этгээд хүн" зохиол анх 1944 онд хэвлэгджээ. Эхлээд жирийн албан хаагч, Алжир хотын иргэн Мерсо хэмээгч залуугийн өдөр тутмын нэг хэвийн амьдрал гардаг. Эх нь нас барж түүнийгээ оршуулна. Мерсо бичээчийн ажилтай Мари гэгч залуу бүсгүйтэй холбогддог. Тэр хүүхэнтэй учир ургуулсандаа харамсдаг ч үгүй, сүйд майд болж дурладаг ч үгүй. Удалгүй энэ бараан амьдралд нь эмгэнэлт явдал тохиолддог. Тэр гэнэтийн муу цочролоор танилынхаа өгсөн гар буугаар нэгэн арабыг алчихдаг..Энэхүү аллага нь ямар ч утга учиргүй байсан агаад цаазлуулах ял сонссон , үхэхийнхээ өмнөх шөнө оюуны эрх чөлөөг эдэлж буй тухай сонирхолтой сэдвийг хөнддөг.
Зохиолч Альбер Камюгийн 1945 оноос өмнө бичсэн тууж, жүжгийн зохиолуудын үндсэн санаа нь “хувь хүний зан чанар орчлон ертөнцийн утга учиргүй эрээн бараанаас үүддэг” хэмээн нотлохыг оролдсон "Сизифийн домог" (1942) эсээнээс улбаатай. Тэрээр Ромын эзэн хаан зөвхөн өөрт ноогдох туйлын эрх чөлөөг эрхэмлэхдээ хууль ёсыг уландаа гишгэж, үгүйсгэх үзэлд хэт баригдан, дотоод сэтгэл нь сүйрэлд нэрвэгдэж буйг харуулдаг "Калигула" (1944), амьдралын утга учиргүйн эсрэг хайр сэтгэл, эрх чөлөөг шүтэх хүний эрхэм чанарыг сөргүүлэн тавьсан "Үймсэн хүн" (1951) зэрэг зохиол бичсэнээс гадна он дарааллын бичиг зохиогч, нэргүй баатрын ярианы хэлбэрээр бичсэн "Тахал" (1947) хэмээх роман нь Камюгийн уран бүтээлд дээгүүр байрыг эзэлдэг. Альберт Камю 1957 онд Нобелийн шагнал хүртэх үедээ "Урлаг, утга зохиолын агуулга хэлбэр нь орон зай, цаг хугацаанд үл баригдан, хүн төрөлхтний нийтлэг асуудлыг тусгаж, улмаар нийгмийн амьдралын ямар ч тогтворгүй байдлыг даван туулах чадвартай байх ёстой" гэж хэлжээ.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Альбер Камю ,

PRODUCT DETAILS

PRICE: 12,900₮,

ISBN: 9789997317780,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 166,

SIZE: 432 х 432 х 432 ММ ,

WEIGHT: 432.0 ГР,

Series: Монсудар утга зохиол цуврал: XXXI дэвтэр

Image: sample content (inside page)

Sign up for newsletter