Франц Кафка

Шүүх ажиллагаа

Франц Кафка бол орчин үеийн герман хэлт зохиолчдын хамгийн том төлөөлөгч билээ. Владимир Набоков нэгэн лекцдээ: “Кафкатай харьцуулахад Нобелийн шагналт зохиолч Томас Манн бол өчүүхэн одой хүн л гэсэн үг” хэмээсэн удаатай. Алдарт Шүүх ажиллагаа романаа тэрээр 1914-1915 онд бичсэн хэдий ч 1925 онд, түүний орь залуугаараа нас барсны дараах жилд зохиол нь хэвлэлтээс гарчээ. Энэхүү романы талаар маш олон талаас авч үзсэн тайлал, тайлбарууд байдаг бөгөөд одоо ч маргаантай хэвээр буй нь тус зохиолын цар хүрээг илтгэх мэт. “Монсудар Утга зохиол” цувралын 27 дахь дэвтэр Шүүх ажиллагаа романыг бид анх удаа эх хэлнээс нь тодруулбал зохиолчийн гар бичмэлийг баримтлан гаргасан хувилбараас нь орчуулан уншигчдадаа өргөн барьж байна.
“Нэгэн өглөө Иозеф К. ямар ч буруугүй атлаа баривчлагдав. Хэн нэгэн түүнийг гүтгэснээс зайлахгүй.” гэсэн алдартай өгүүлбэрээр зохиол эхэлнэ. Иозеф К. бол нэгэн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч (банкны эрх бүхий томоохон албан тушаалтан гэсэн үг) юм. Эхний бүлэгт гарч буй баривчилгаа яг түүний гучин насны төрсөн өдрөөр тохиох бөгөөд ердийн баривчилгаа биш болох нь удалгүй тодорхой болно. Тэр өглөө К.-г баривчлахаар хөлсний сууцанд нь хүрч ирсэн нөхөд угтаа цагдаа бус, харин аяллын хувцастай эрчүүд ажээ. Баривчлах зөвшөөрөл гэх зүйл ч үгүйн дээр, юуны учир баривчлагдах болсон шалтгааныг нь ч тэд мэдэхгүй байв. Энэ бүх учир битүүлэг зүйлс багадаа юу гэлтэй “баривчилна” гэдэг нь шоронд хорих юм уу, ядаж гэрийн хорионд ч байлгахыг хэлээгүй болох нь удалгүй илэрхий болов. К. урьдынхаараа хэвийн амьдарч болох ажээ; тэр ч бүү хэл ажлаа ч хийж болох юм байх. Үнэхээр л К.-г ажлаа хийж, амьдралаа хэвийн үргэлжлүүлээсэй гэж бодсоных уу, баривчилгааг хариуцсан хянагч эр К.-г дагалдан яваг хэмээн түүнтэй хамт ажилладаг доод тушаалын гурван ажилтныг авчирчээ...
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Франц Кафка ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997316776,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-03-05,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 352,

ХЭМЖЭЭ: 601 х 601 х 601 ММ ,

ЖИН: 601.0 ГР,

ЦУВРАЛ: Монсудар утга зохиол цуврал: XXVII дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах