Мишима Юкио

Багт хүний наманчлал

XX зууны Японы хамгийн нөлөө бүхий зохиолч¬дын нэг Мишима Юкио 1925 оны 1 дүгээр сарын 14-нд Токио хотод төржээ. Эцэг эхээс өгсөн нэр нь Хираока Кимитакэ. Анхны богино өгүүллэгүүдээрээ олны анхаарлыг шууд татаж, сод авьяастан гэгдэх болсон Мишима 1949 онд Багт хүний наманчлал хэмээх хоёр дахь романаараа уран зохиолын ертөнцөд нэрээ таниулжээ. 1970 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тэрээр Японы армийн төв байранд нэвтрэн, Батлан хамгаалахын сай¬дыг барьцаалан аваад, хаант засаглалыг сэргээхийг уриалан дууд хэмээн шаарджээ. Гэвч эл үйлдэл нь амжилт эс олж, цэргүүд тэднийг дэмжих бус, элэглэн шоолсон тул сэппүкү (切腹, гэдсээ хүүлж, амиа хорлох Японы ёс) хийж, амиа егүүтгэсэн билээ. Японы самурайн ёсоор бол Мишима эл үхлээрээ нэр төрөө сэргээж, эртнээс тээж явсан “баатарлаг” үхлээр үхэх хүслээ биелүүлсэн юм.
Монгол хэлээр анх орчуулагдаж буй эл бүтээл олон талаараа төлөвшлийн сонгодог романы шинжийг агуулах бөгөөд гол баатар болох ихийг эргэцүүлж боддог, өршөөлгүй, ил шулуухан зантай Кохан хэмээх би хүүрнэгч хэрхэн том хүн болж, насанд хүрч буй тухайгаа хүүрнэн өгүүлнэ. Нэг талаас гол баатар насанд хүрч төлөвших явцдаа нийгэмтэйгээ зөрчилдөнө. Тэр дундаа ёс суртахууны хэвшмэл төсөөлөлтэй гэр бүлийнхэн нь дөнгөж бүрэлдэн төлөвшиж буй хувь хүнд нэг бол бөхийн дагах, үгүй бол сөрөн зогсохоос өөр аргагүй дарамт учруулна. Харин нөгөөтээгүүр зохиолын баатар маань бэлгийн сонирхлоо мэдэрч, дур хүсэлтэйгээ харилцан, зохицуулж сурах шаардлага гарч ирснээс улбаатай дотоод зөрчил үүснэ. Мишимагийн онцлог бол нэгдүгээрт, ялангуяа орчуулагчаас нэн их чадвар шаарддаг адилтгал, зүйрлэл дүүрэн тансаг бичлэг; хоёрду¬гаарт, Японы болон барууны уламжлалыг уран чадмаг холбон сүлэлдүүлэх чадвар; гуравдугаарт, өөрийн гэх тод онцлог бүхий, өнөөгийн өнцгөөс харахад өдөөн хатгасан ертөнцийг үзэх үзэл бөгөөд тэнд гоо үзэсгэлэн, (ижил хүйстний) хүсэл тачаал, харгислал ямагт салшгүй уялдана.
Buy


Share

CONTRIBUTORS

Translated by: Ц. Онон , Edited by: Ж. Хишигжаргал , Д. Очирмаа , By (author): Мишима Юкио ,

PRODUCT DETAILS

PRICE: 14,900₮,

ISBN: 9789997315694,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: ,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 220,

SIZE: 180 х 115 х 10 ММ ,

Series: Монсудар утга зохиол цуврал: 36

Image: sample content (inside page)

Sign up for newsletter