Трумэн Капоти

Тиффани дахь өглөөний цай

Америкийн алдарт зохиолч Трүмэн Капоти 1958 онд Тиффани дахь өглөөний цай (Breakfast at Tiffany’s) романаа хэвлүүлжээ. Тус бүтээл Капотигийн хамгийн өвөрмөц туурвил төдийгүй орчин үеийн сонгодог бүтээлд тооцогдох болсны цаана хоёр шалтгаан бий. Юун түрүүнд дүрслэл, хэмнэлийн хувьд ер бусын онцлог чанартайгаас гадна уншихад тун ойлгомжтой гайхалтай хэв маяг нь үүнд нөлөөлсөн нь гарцаагүй. Капоти энэхүү бишрэм хэв маягаа "Өвсөн ятга" (The Grass Harp), Тиффани дахь өглөөний цай, хожим "Хүйтэн сэтгэлтэн" (In Cold Blood) бүтээлүүддээ хамгийн сайн тусгажээ. Хоёрдугаарт, энэхүү богино роман 1940-өөд оны Нью Йорк хотын нийгмийн амьдралыг этгээд хэллэг, хамгийн алдартай хүмүүс болон газруудаар нь дамжуулж тун нарийн няхуур, үнэмшилтэй дүрсэлснээс гадна арвин их бэлгэдэл агуулсан хэр нь нэлээд нийтлэг гэж болохуйц өгүүлэмжтэй билээ.
Уг зохиол, 19 настай Холли Гөлайтли (төрөлх нэр нь Луламэй Барнс) болон нэргүй нэгдүгээр биеийн хүүрнэгчтэй үүсгэсэн нөхөрлөлийн тухай. Техасын хөдөө нутагт өссөн Холли Нью Йорк хотод нүүж ирээд удаагүй бөгөөд энд ахимаг насны чинээлэг эрчүүдтэй цагийг өнгөрүүлж, тэдний мөнгөөр амьдардаг аж. Холли хэдий тэдгээр эрчүүдтэй үе үе бэлгийн харилцаанд ордог ч өөрийгөө хэзээ ч биеэ үнэлэгч хэмээн үл тооцно. Нэргүй хүүрнэгч харин зохиолч болохоор Нью Йоркт ирээд удаагүй нэгэн аж. Холли нэг өдөр, гэрт нь ирсэн түрэмгий эрээс зугтаж галын аврах шатаар хүүрнэгчийнд орж ирснээр тэд хоорондоо танилцана. Улмаар тэр хоёр өөр хоорондоо сайн ойлголцож, дотно нөхөрлөнө.
Капотигаас энэхүү романаа бичих болсон шалтгааныг нь асуухад тэрээр хариу болгож ийн өгүүлжээ: “Холлигийн тухай бичих болсны минь гол шалтгаан нь, тэр надад үнэхээр таалагддаг байснаас гадна, ертөнцийн нарыг нэгхэн өдөрт үзээд л үрэгдэж алга болдог бяцхан эрвээхий шиг л Нью Йоркт ирээд замхарч оддог тэр залуу охид бүсгүйчүүдийн бэлгэдэл болж байсан юм. Би ийм нэг охиныг хэн ч биш болж үрэгдэн одохоос аварч, түүнийг амьдралд хадгалан авч үлдэхийг хүссэн.”
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Трумэн Капоти , Орчуулагч: С. Молор-Эрдэнэ , Редактор: Г. Сугиррагчаа , Редактор: Э. Түвшинбаяр , Дизайнер: Б. Төгсжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997315878,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-02-14,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 168,

ХЭМЖЭЭ: 180 х 115 ММ ,

ЦУВРАЛ: Монсудар утга зохиол цуврал: XVIII дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах