Стиг Ларсон

Зөгийн үүр бусниулсан охин

Стиг Ларсоны алдарт Мянган жил цувралын гуравдугаар дэвтэр Зөгийн үүр бусниулсан охин роман нь анх 2007 онд Шведэд хэвлэгдэн гарч 2009 онд Их Британи, Америк улсад, 2010 онд Канад улсад тус тус худалдаанд гарсан байна.
Цувралын гол баатар Лизбет Саландер толгойдоо буудуулан үхэх сэхэхийн зааг дээр Шведийн төв эмнэлэгт ухаангүй хэвтэнэ. Хэрэв тэр амьд гарвал 3 хүний амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан шүүхэд дуудагдана. Харин амь насаа алдвал жинхэнэ хэргийн эзэн амар тайван үлдэнэ. Гэвч Лизбет үүнийг хүлээн зөвшөөрч, бууж өгөх болов уу? Тэгээд ч тэр ганцаараа биш шүү дээ.
Лизбет Саландер амь насыг нь хөнөөх гэсэн балмад эр болон амьдралыг нь нураан сүйдэлсэн төрийн институцээс өс хонзонгоо авна. Шударга бус тогтолцооноос болж айхтар хохирсон тэрээр хэнд ч итгэж болохгүйг яс махандаа шингэтэл ухаарсан боловч энэ удаад ганцаараа тэмцэж хүчрэхгүй байв. Мөр, толгойдоо буудуулж хүнд гэмтсэнээс болж эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх зуур түүний хамгийн заналт дайсан хажуу өрөөнд нь хэвтэнэ. Амьд гарах аваас хүн амины хэрэгт буруутгагдах аюул тосож байлаа. Цагдаагийн албан ёсны хамгаалалт дор Саландерыг зөвхөн эмч болон өмгөөлөгчтэйгөө харилцахыг зөвшөөрнө. Харин Миллениум сэтгүүлийн редактор Микаел Бломквист уг зөрүүд, дийлдэшгүй охиноос нүүрээ буруулахыг хүссэнгүй. Бломквист түүнтэй шууд харилцаж болохгүйгээ ухаарахын сацуу компьютерийн сод мэргэжилтэн охин хурууны үзүүрээ хөдөлгөх төдийд хүссэн мэдээлэлдээ нэвтэрнэ гэдгийг мэдэж байлаа.Сэтгэцийн эмнэлэг, балмад хүчирхийллийг даван туулж гарсан Саландер энэ удаад хэрхэн тэмцэх бол?
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Стиг Ларсон , Translated by: Ж. Тэгшзаяа , Edited by: С. Мөнхбаяр , Э. Түвшинбаяр , Technical editor: А. Энхмаа , Edited by: Ч. Мөнхтуяа , Designed by: С. Дэлгэрмаа , Consultant editor: З. Цэрэндагва ,

PRODUCT DETAILS

PRICE: 19,900₮,

ISBN: 9789997313263,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2016-06-01,

FORMAT: Paperback,

PAGES: 652,

SIZE: 210 х 135 х 38 ММ ,

WEIGHT: 630.0 ГР,

Series: Millennium цуврал: III боть

Image: sample content (inside page)

Sign up for newsletter