Стиг Ларсон

Галаар наадсан охин

Стиг Ларсоны алдарт “Милленниум” цувралын хоёрдугаар дэвтэр Галаар наадсан охин роман нь анх 2006 онд Швед улсад хэвлэгдэн гарч, Англи улсад 2009 онд хэвлэгдсэн байна. Энэхүү номд эхний дэвтрийн гол баатрууд болох компьютрийн сод мэргэжилтэн Лизбет Саландер, “Миллениум” сэтгүүлийн эрэн сурвалжлах сэтгүүлч Микаел Бломквист нарын адал явдал үргэлжилнэ.
Шведийн кроныг хэдэн тэрбумаар нь эргэлдүүлж байдаг секс-хүний наймааны талаарх хамгийн дуулиант нууц баримтыг "Миллениум" сэтгүүл дэлгэж, энэхүү зах зээлийн олон улсын сүлжээг илчлэв. Хоёр цогцос олдлоо. Аллагад ашигласан байж болзошгүй зэвсгийг хэргийн газрын ойролцоогоос илрүүлэв. Орон сууцны хороололд гарсан илэрхий мэргэжлийн шинжтэй уг гэмт хэрэг цагдаа нарыг түгшээнэ.
Чадварлаг хакер, хувийн мөрдөгч Лизбет Саландер зорилгоо гүйцээх үүднээс бүх л зэвсгийг эзэмшиж сурчээ. Тэрээр ялзрал, завхрал, зүй бус үзэгдлийг ялангуяа эмэгтэйчүүд хүчирхийлүүлж, доромжлуулахыг үл тэвчинэ. Хакерын гарамгай чадвараа ашиглан “Миллениум” сэтгүүлийн сурвалжлагч Микаел Бломквистэд хүний наймаа, сексийн зах зээлийн нууц хэргүүдийг илрүүлэхэд туслахаар нууц байрандаа бүгж байх хооронд нь цагдаагийнхан гурван ч өөр аллагад түүнийг сэжиглэн мөрдөж эхлэв. Саландерийг сэтгэцийн өвчтэй гэх нотлох баримт гарч ирээд зогсохгүй, хүн амины хэргийн газраас хурууны хээг нь хүртэл илрүүлэх аж. Түүнийг олох ганц арга бол компьютер. Гэвч тэр өөртэй нь холбогдох гэсэн бүхий л оролдлогыг няцааж, сүлжээг будилуулж дөнгөнө. Ямар ч ов мэх, арга чарга, халдлага түүнд үйлчилдэггүй. Шведийн цагдаагийн хүчнийхэн, Бубланскийн баг түүнийг мөшгөх зуур гэмт хэргийн сүлжээний хамсаатан болох туйлын хэрцгий эр Саландерийг авлахаар замдаа гарчээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Стиг Ларсон ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997313256,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016-06-01,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 592,

ХЭМЖЭЭ: 232 х 232 х 232 ММ ,

ЖИН: 232.0 ГР,

ЦУВРАЛ: Millennium цуврал: II боть

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах