Зян Рун

Чонон сүлд

"Чонон сүлд" роман бол 2004 онд бичигдсэн хагас намтрын шинжтэй зохиол бөгөөд 1967 онд Бээжин хотын оюутан залуу Өвөрмонгол руу Хятадын "Соёлын хувьсгал"-ын "Илгээлтийн эзэд"-ээр томилогдсон тухай юм. Номын зохиогч уран бүтээлийн нэрээрээ номоо гаргасан бөгөөд хэвлэгдсэнээсээ хойш нилээн хэдэн жилийн турш жинхэнэ нэрээ нууцалж байв. Тус ном нь 2005 онд Хятадын шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 31 оронд орчуулагдан гарсан бөгөөд "Чонон тотем" нэрээрээ ихэд алдаршсан юм.
Гол дүрийн баатар 20 гаран настай Чэн Жэн "Соёлын хувьсгал"-ын үеэр Бээжин хотыг орхин Өвөрмонголд ажиллахаар ирсэн нь зохиолч өөрийгөө дүрсэлсэн гэлтэй. Үндэсний соёл уламжлал, зан үйл, талын амьдралыг хүүрнэхдээ Өвөрмонголчуудын нүүдлийн амьдралыг Хан үндэстний суурин тариачдын амьдралтай зэрэгцүүлэн тавьжээ. Зохиолч уг номдоо эрх чөлөө, хүндлэл, хатуужил, хамтын хөдөлмөр, өрсөлдөөн зэргийг магтан дуулж Күнзийн сургаалиар явсан суурин амьдралаа “хонь шиг” хэмээн шүүмжилсэн аж. Нүүдэлчдийн амьдралыг суурин амьдралд уусгаснаар байгаль экологийн сүйрэл нүүрлэж байгааг харуулсан нь зохиолын гол шигтгээ болжээ.

Малчдын дарга, ахлахынхаа үгэнд оролгүй ганцаар хээр үлдэхдээ санаандгүй чонын сүрэгтэй таарч үнхэлцгээ хагартал айсан тэр л мөчид зохиолчид ном бичих санаа төрсөн гэдэг. Чонын сүрэг хонин сүргийг хэрхэн хад асганаас тандан агнаж, олсон олзоо агуу руу авч одож байгааг харав. Тэр цагаас хойш зохиолч чонын сүргийг илүү ихээр судлахын зэрэгцээ нүүдэлчдийн амьдралтай өөрийгөө гүн холбохыг хичээсэн нь хожим “Чонон сүлд” роман болон мэндэлсэн ажээ.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Зян Рун , Translated by: Д. Болдбаатар , Edited by: Г. Мэнд-Ооёо , Associate editor: Ч. Мөнхтуяа , Ц. Батбаатар , А. Энхмаа ,

PRODUCT DETAILS

PRICE: 16,900₮,

ISBN: 9789996202469,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2010-01-01,

FORMAT: Paperback,

PAGES: 592,

SIZE: 210 х 135 х 40 ММ ,

WEIGHT: 695.0 ГР,

Sign up for newsletter