Disney Enterprises

Покахонтас

Покахонтас гүнжийн түүх
Урам зоригоор дүүрэн Покахонтасын үлгэрийг уншицгаая. Тэр бол энгүй үзэсгэлэнт нутагт эрх дураараа амьдардаг, эрэлхэг зоригтой, бие даасан, сайхан сэтгэлтэй, энх тайвныг эрхэмлэдэг, байгаль дэлхийгээ хайрладаг охин. Түүний дэггүй элбэнх, эрээн дальт бяцхан шувуу Флит, ид шидэт эмгэн мод, нууцлаг зүүд, алс холын англиас ирсэн хөлөг онгоцны далайчин Жон Смит, колончлогчид болон омгийнхны тэмцлийн талаар өгүүлэх энэхүү номыг уншаарай.
Покахонтас урьдын адил үнэнч найз Мээко элбэнх, бяцхан шувуу Флит нараа дагуулан, эрэл хайгуулаа хийн хамгийн дуртай өндөр цохион дээрээ гараад ногоорон харагдах үзэсгэлэнт сайхан, эх нутгаа ширтэн зогсоно. Гэтэл Накома хэмээх найз нь ирээд аав нь ирснийг түүнд дуулгав. Тэр үед Покахонтас зүүднийхээ тухай бодож байлаа. Зүүд нь юу хэлэх гээд байгааг мэдэхгүй ч ямар нэг зүйл болохын дохио гэж тэр боджээ. Ойн цоорхойд амьдрах ид шидэт эмгэн мод Виллоутай энэ тухай ярилцахад зүүдийг нь түүний хувь тавиланг зааж байна хэмээгээд зөвхөн зүрх сэтгэлээ дагахыг зөвлөж гэнэ. Нэгэн өдөр тэр эргийн ойролцоох цохионоос хөлөг онгоц ирж явааг харлаа. Омгийн ахлагч Повхатан хөлөг онгоцыг чухам ямар шалтгаанаар ирснийг мэдэхийг хүсэж гэнэ. Тэд алт эрдэнэс олох гэж шунал өвөртлөн ирсэн ч байж мэднэ. Харин Покахонтас зүүд зөн, зүрх сэтгэлийнхээ дуудлагаар Жон Смиттэй уулзжээ. Смит түүнд Лондон хотынхоо талаар бахдан ярихад Покахонтас түүнийг ой модоор дагуулан явж амьтан, ургамал, салхи, үүл гээд амьтай бүхэн хоорондоо хэрхэн холбоотой байдгийг харууллаа. Тэдний түүх цааш хэрхэн өрнөх бол?


Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Disney Enterprises , Орчуулагч: Э. Түвшинжаргал , Редактор: У. Чулуунчимэг, Хэл шинжлэлийн ухааны магистр , Дизайнер: Э. Энэрэл , Зураач: Disney үлгэрийн номын зураачид ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997315137,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-01-01,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах