Disney Enterprises

Араатан ба Гоо үзэсгэлэн

Бэллэ Гүнжийн түүх
Үзэшгүй мууухай араатныг хэн чин сэтгэлээсээ хайрлаж чадах бол? Энэхүү номд диснейн ухаалаг, үзэсгэлэнт гүнжүүдийн нэг Бэллэ охины тэсвэр тэвчээр, хатан зориг, илбэдүүлсэн шилтгээн, жижиг тосгоны амьдрал, ярьдаг тавилгууд, шидэт сарнай цэцэг, чин сэтгэлийн тухай өгүүлэх болно. Бэллэ дэврүүн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, ямагт сайн сайхны тухай бодож, амьдралыг хамгаас үзэсгэлэнт нүдээр харж явдаг ажээ. Сайхан сэтгэлт хатагтай Поттс данх, түүний бяцхан хүү цайны аяга Чип, ширээний цаг, лааны суурь болон бүдүүлэг ихэрхүү Гастон, хөгшин аавынхаа оронд араатны шилтгээнд үлдсэн Бэллэгийн түүхийг уншаарай.
Өдөр хоногууд өнгөрөх тусам Бэллэ охин араатны дотор байгаа энэрэнгүй сэтгэл, эгэл төрхийг нь улам ихээр олж харах болов. Шувууд хүртэл араатнаас айн зугталгүй, түүний мөрөн дээр сууж, савраас нь тариа будаа иддэг болжээ. Харшийн ажилчид Бэллэ, араатан хоёроос ирээдүй, итгэл найдвар олж харсан төдийгүй бяцхан Чип хүртэл ямар нэгэн таатай, онцгой зүйл өрнөж байгааг анзаарч байлаа. Тэд бие биедээ анхаарал халамж тавьж нэг нэг рүүгээ татагдаж байх шиг. Магад харшийн хараал тайлагдвал тэд эргээд хүн болох нь байна шүү дээ. Ингээд нэгэн үдэш араатан Бэллэ охиныг оройн зоогт урив. Бэллэ ч урилгыг хүлээн авлаа. Араатан Бэллэтэй хамт байхдаа соёлтой байх гэж маш ихээр хичээв. Тэр Бэллээс “Чи аз жаргалтай байна уу?” гэж асуув. Охин хайртай аавыгаа маш ихээр санаж байгаагаа хэллээ. Үүнийг сонсоод Араатан Бэллэг бага ч болов тайтгаруулахаар шидэт толиндоо аавыг нь харуулав. Гэтэл аав нь аюулд оржээ. Аймшигт хараал тайлагдах дөхсөн ч Араатан охиныг харшдаа үлдээж чадалгүй аав руу нь явууллаа. Тэгэхдээ өөрийг нь дурсаж явахыг хүсээд шидэт толио бэлэглэлээ. Тэдний түүх хэрхэн өрнөхийг хамтдаа уншицгаая.

Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Disney Enterprises , Орчуулагч: Э. Цолмон , Редактор: У. Чулуунчимэг, Хэл шинжлэлийн ухааны магистр , Дизайнер: Э. Энэрэл , Зураач: Disney үлгэрийн номын зураачид ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997314895,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-01-01,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 96,

ХЭМЖЭЭ: 276 х 203 х 7 ММ ,

ЖИН: 400.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах