Disney Enterprises

Рапунзель

Рапунзель гүнжийн түүх
Шинэ адал явдалд гарцгаая. Гайхамшигт увдис, шидээсээ болж нялхдаа хорон муу санаатанд хулгайдагдан бүхий л амьдралынхаа турш ой гүн дэхь нэгэн цамхгаас гаралгүй өсч том болсон мөрөөдөмтгий Рапунзель гүнжийн тухай мэдэх үү? Ид шидэт, алтан шаргал урт үстэй эрэлхэг, хөгжилтэй Рапунзель гүнж болон Флинд тохиолдох адал явдлыг уншицгаая. Түүний шидэт үс, хорон санаат Готель эх, нууц цамхаг, нөхөрсөг дээрэмчдийн тухай өгүүлэх энэ ном үнэхээр сонирхолтой шүү.
Рапунзель олон жил Готель эхтэйгээ амьдарсан цамхгаасаа хэзээ ч гарч үзээгүй болохоор ихэд түгшиж байлаа. Паскалыг мөрөн дээрээ суулгаад үсээрээ дамжин алгуурхан буулаа. Маш аажуухнаар нэг хөлөөрөө өвсөн дээр зөөлөн гишгээд нөгөө хөлөө буулгав. “Гайхалтай” гэж тэр дуу алдав. Сэтгэл нь ихэд догдолсон Рапунзель энүүгээр тэрүүгээр эргэлдэн гүйж гарав. Анх удаа ой модыг үзээд баяр жаргалаар дүүрэн байлаа. Гэсэн хэдий ч Готель эхийг хуурсандаа охины сэтгэл жаахан зовниж байв. Тэр яван явсаар хаант уулын ордны хаалгаар оров. Энэ бүхэн түүний амьдралдаа үзсэн хамгийн сайхан үйл явдал байв. Ийн явахдаа Рапунзель өнгөт чулуугаар шигтгэж хийсэн хаан, хатан хоёр бяцхан охиноо тэвэрсэн зургийг хараад өөрийнх нь нүдний ногоон өнгө тэр бяцхан охиныхтой яг адилхан болохыг олж харав. Ингээд ухаалаг, зоригтой, урт үст Рапунзель гүнжийн түүх хэрхэн үргэлжлэхийг хамтдаа уншицгаая.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Disney Enterprises , Орчуулагч: Э. Түвшинжаргал , Редактор: У. Чулуунчимэг , Дизайнер: Э. Энэрэл , Зураач: Disney үлгэрийн номын зураачид ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997315861,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-01-01,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 96,

ХЭМЖЭЭ: 276 х 203 х 7 ММ ,

ЖИН: 400.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах