Disney Enterprises

Цасан Гуа ба долоон одой

Цасан Гуа гүнжийн түүх
Зүрх сэтгэлээсээ дуулцгаая. Сайхан сэтгэлт цав цагаан Цасан Гуа гүнжийн гайхамшигт түүхийг мэдэх үү? Энэ номд Цасан Гуад үргэлж атаархах хорон санаат хатан эх, түүний шидэт толь, ид шид, хорт алим, сайхан ханхүү болоод түүний чин сэтгэл, үнэнч найзууд болох долоон одой ба тэдний эрдэнийн чулуун гялалзсан уурхай, ойн бяцхан амьтдын тухай өгүүлнэ.
Атаа хорсолдоо автсан хатантан гүнжийн эсрэг хорон муу үйлээ сэдэж байлаа. Тэр өөрийн итгэлт анчингаа дуудан ийм нэгэн тушаал өгөв. “Цасан Гуа гүнжийг хэнд ч мэдэгдэлгүй ойн гүн рүү дагуулан очоод амийг нь хороож, энэ модон хайрцагт зүрхийг нь хийж авчир!” гэв. Хорон санаат хатнаас айсан анчин Цасан Гуаг ойн гүнд цэцэг түүлгэнэ хэмээн дагуулан очив. Цасан Гуа гүнж нэг өдөр ч болов эрх чөлөөтэй болсондоо ихэд баярлаж байлаа. Түүнийг юу ч анзааралгүй бяцхан шувуухайтай ярьж суухад анчин хутгаа барин араас нь сэм гэтлээ. Анчин өөрийг нь хөнөөх гэж буйг мэдээд тэр байдаг чадлаараа хашхирлаа. Гэвч сайхан сэтгэлт гүнжид анчин гар хүрч зүрхэлсэнгүй. “Өршөө!” гэж өвдөг сөгдөөд хатны хорон санааг илчилж “Тэр бол галзуурсан эмэгтэй, эндээс хурдан зугтаад хаа нэгтээ очиж нуугд” гэж түүнийг явуулав. Ингээд Цасан гуа айн зугтлаа. Ойн гүн рүү явах тусам улам л айж, харанхуйгаас түүнийг ажиглах олон нүдийг олж харав. Тэдгээр олон нүд ойн бяцхан амьтад байлаа. Тэд Цасан Гуаг амрахад яг таарсан ойн цоорхой дахь сайхан байшинг мэддэг байв. Гүнж байшинг хараад “Яасан ч хөөрхөн юм, яг л хүүхэлдэйн байшин шиг” гэж хэлээд дотогш ортол бяцхан хоолны ширээ, түүнийг тойрсон долоон жижиг сандал байх юм гэнэ. Гэр доторх бүх л зүйлс эмх замбараагүй байлаа. Тэр энэ байшинд долоон бяцхан хүүхэд амьдардаг гэж бодов. Ингээд тэр хөгжилтэй дуу аялан байшинг цэвэрлэж эхэллээ. Энэ хооронд холгүйхэн нэгэн уурхайд долоон одой завгүй ажиллацгааж байлаа. Тэдний гэрт Цасан Гуа ирчихсэн байгааг хэн нь ч төсөөлөөгүй нь мэдээж. Цасан Гуа гүнж ба долоон одойн нөхөрлөл, хөгжилтэй түүх цааш хэрхэн өрнөхийг хамтдаа уншицгаая.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Disney Enterprises , Орчуулагч: Э. Түвшинжаргал , Редактор: У. Чулуунчимэг, Хэл шинжлэлийн ухааны магистр , Дизайнер: Э. Энэрэл , Зураач: Disney үлгэрийн номын зураачид ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997315526,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-01-01,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 96,

ХЭМЖЭЭ: 276 х 203 х 7 ММ ,

ЖИН: 400.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах