Disney Enterprises

Аладдин

Жасмин гүнжийн түүх
Миний гарт энгүй нэгэн шидэт дэнлүү байна. Энэ дэнлүү эгэл нэгэн залуугийн амьдралыг өөрчилсөн шидтэй билээ. Адтай, сэргэлэн Аладдин хүүтэй хамт шидэт хивсэн дээр суугаад эрдэнэсийн эрэлд гараарай. Нөхөрсөг бирд, сахилгагүй сармагчин, хорон санаат Джафар, ухаалаг үзэсгэлэнт Жасмин гүнжид тохиолдох адал явдлыг өгүүлэх диснейн хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн энэхүү ном та нарын хамгийн сайн найз болно.
Аладдин хүүд сохор зоос байхгүй ч, бусдыг хайрлан хүндэтгэдэг сайхан сэтгэл бий. Ихэмсэг, дээрэнгүй нэгэн ханхүү өөрийнх нь замд садаа боллоо гэж бяцхан хүүхдүүдийг ороолгох гэж байгааг Аладдин хараад түүн дээр гүйн очиж “Би тан шиг язгууртан хүн байсан бол бага ч болов хүнлэг сэтгэлтэй, ёс суртахуунтай л байх байсан юм” гэж хүүхдүүдийг хамгаалав. Харин Жасмин гэж үзэсгэлэнт гүнж хааны ордонд мөрдөгддөг хууль журмаас болоод хаан аавтайгаа сөргөлддөг байжээ. Ёс уламжлалаа дагавал гүнж энэ төрсөн өдрөөрөө, урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй ханхүүтэй гэрлэх ёстой аж. Жасмины төрсөн өдөр болох хүртэл ердөө гуравхан хоног л үлджээ. Тэр зөвхөн хайрлаж дурласан хүнтэйгээ л гэрлэнэ гэж бодсоор...
Алладин, Жасмин хоёрын түүх хэрхэн үргэлжлэх бол? Ид шидээр дүүрэн, хайр, нөхөрлөл, шунал, үнэнч сайхан сэтгэлийн тухай өгүүлэх Жасмин гүнжийн түүхийг хамтдаа уншицгаая.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Disney Enterprises , Орчуулагч: Э. Цолмон , Редактор: У. Чулуунчимэг, Хэл шинжлэлийн ухааны магистр , Дизайнер: Э. Энэрэл , Зураач: Disney үлгэрийн номын зураачид ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997314901,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-01-01,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 96,

ХЭМЖЭЭ: 276 х 203 х 7 ММ ,

ЖИН: 400.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах