Disney Enterprises

Мулан

Мулан гүнжийн түүх
Манлайлагч бай. Хүнд, хэцүү цагт дэлбээлсэн цэцэг хамгийн үзэсгэлэнтэй нь байдаг гэдэг. Эрэлхэг зоригт Муланы амь өрссөн адал явдалд хамт гарахад бэлэн үү? Гэр бүлээ хамгаалан шархтай аавынхаа оронд дайнд мордохоор шийдсэн Мулан охин, бяцхан хамгаалагч луу Мушу, үнэнч хүлэг морь Хан, цэргийн жанжин Шанг, аз авчрагч хүрэлзгэнэ, дайн тулааны талаар өгүүлэх энэхүү номыг уншицгаая.
Дайнд явах болсон аав нь тэр үдэш сэлмээ эргүүлэн бэлтгэл хийж байгаад унахыг нь Мулан олж харлаа. Аав нь дахиад нэг тулаанд орж амь гарах хүч чадалгүй болсныг охин мэдэж байлаа. Тэгээд Мулан нэгэн шийдвэр гаргаж гэнэ. Сэмхэн гэтсээр аавд нь гардуулсан хааны зарлигийг ширээн дээрээс нь авчихлаа. Охин аавынхаа сэлмээр үсээ тайран хуяг дуулгыг нь өмслөө. Хайртай аавыгаа аврахын тулд өөрийнхөө амийг золин байж, эмэгтэй хүн цэрэгт явах хориотойг мэдсээр байж Мулан ийнхүү эр хүний дүрд хувираад, Хан хэмээх морио унан ширүүн борооноор гэрээ орхин одлоо. Түүнийг аль хэдийн холдон одсон хойно гэрийнхэн нь сэрээд айж балмагдав. Түүний хойноос өвөг дээдсийнхээ онгодод залбиран гуйж “Охиныг минь аюулгүй байлгаач” хэмээн хүсэж гэнэ. Харин бяцхан луу Мушу “Босоорой, сэрээрэй” хэмээн өвөг дээдсийн онгодыг сэрээв. Мушу нэгэн цагт хамгаалагч байсан бөгөөд даалгавраа биелүүлж чадаагүйн улмаас албанаасаа чөлөөлөгджээ. Тэрээр Муланыг аварч өөрийгөө батлан харуулахыг хүсэж байлаа. Ингээд эрэмгий зоригт Мулан охины түүх хэрхэн үргэлжлэхийг хамтдаа уншицгаая.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Disney Enterprises , Орчуулагч: Э. Түвшинжаргал , Редактор: У. Чулуунчимэг , Дизайнер: Э. Энэрэл , Зураач: Disney үлгэрийн номын зураачид ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997315175,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-01-01,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 96,

ХЭМЖЭЭ: 276 х 203 х 7 ММ ,

ЖИН: 400.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах