Disney Enterprises

Үнсгэлжин

Үнсгэлжин гүнжийн түүх
Үнсгэлжин охины шидэт үлгэрийн цаг эхэллээ. Болор шаахай, шидэт дагина, нөхөрсөг хулганууд болох Жак, Газ, ааш муутай эгч нар, хорон санаат хойт эх Треамайн түүний муур Лусифер, хааны ордны үдэшлэг, үзэсгэлэнт сүйх тэрэг, сайхан ханхүү гээд түүнд тохиолдох адал явдлуудын талаар өгүүлэх түүхийг уншаарай. Үзэсгэлэнтэй, ухаалаг, ажилч хичээнгүй, найрсаг, сайхан сэтгэлтэй түүний мөрөөдлийг хэн ч зогсоож чадахгүй. Зүүд, хүсэл мөрөөдөл нь хэрхэн биелэлээ олох бол?
Аав нь өөд болсноос хойш Үнсгэлжин охин өөрийн гэртээ зарц болжээ. Хэдий тийм ч үргэлж гэрэл гэгээтэй зүйлсийг харж, аз жаргалд итгэдэг байлаа. Хойт эх нь нь түүнийг дорд үзэж муухай ханддаг ч охин үргэлж л тайван байж, тэвчээртэй хандан амьтдыг хайрлан найзалдаг байлаа. Энэ үед хааны ордонд бүжгийн үдэшлэг зохион байгуулж ханхүүтэй гэрлэх насны охидыг урьж цуглуулахаар зэхэж байлаа. Энэ үдэшлэг дээрээс ханхүү нь сүйт бүсгүйгээ олж магадгүй гэж хаан боджээ. Үнсгэлжинд үдэшлэгт бэлдэх цаг зав үнэхээр гарсангүй. Тэр цонхоор алсад гялалзах үзэсгэлэнт ордны зүг харан санаа алдаад сэтгэлээ засаж “Бүх зүйлс гайхамшигтай сайхан байна” гэж өөртөө хэллээ. Ааш муутай, атаархуу эгч нар нь түүний даашинзыг урж тасдан хаяснаар ямар ч итгэл найдвар үлдсэнүй. Сэтгэл нь хоосрон цэцэрлэг рүү гүйн очиж, мэгшин уйллаа. Харин гэнэт шидэт дагина эх гарч ирсэнээр Үнсгэлжингийн адал явдал хэрхэн цааш өрнөх бол? Тэр үдэшлэгт очиж, ханхүүтэй уулзах болов уу? Хамтдаа уншицгаая.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Disney Enterprises , Орчуулагч: Э. Түвшинжаргал , Редактор: У. Чулуунчимэг, Хэл шинжлэлийн ухааны магистр , Дизайнер: Э. Энэрэл , Зураач: Disney үлгэрийн номын зураачид ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997315144,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-01-01,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 96,

ХЭМЖЭЭ: 276 х 203 х 7 ММ ,

ЖИН: 400.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах