Женнифер Л.Скотт

Шик хатагтайн зөвлөгөө

Парист суралцсан минимал амьдралын 20 нууц
Парис бол “Гэрлийн хот”, гэхдээ магадгүй ихэнх хүмүүсийн хувьд энэ хот “Шилжилтийн хот” байж болох юм. Калифорнийн оюутан Женнифер Скотт Парист солилцоогоор ирээд франц дэгжин загвар, амьдралын хэв маяг, чамин тансаг байдлаас суралцана гэсэн бодолтой байв. Түүнийг анх Парист хөл тавихад арван зургаадугаар дүүргийн нэгэн байрны Шик хэмээх хатагтай угтан авчээ. Гэвч Скоттын бодсоноос тэс өөр байсан учир тэрээр франц философиор амьдрах урлагт суралцдаг. Цэмцгэр сайхан хувцасласан Шик хатагтай иж бүрэн үдийн зоог бэлдэж, (цэмцгэр хувцасныхаа гадуур мэдээж хормогч зүүсэн) Женниферийг элдэв амттан, түргэн хоол, бэлтгэлийн өмд, зурагт зэрэг хэрэггүй зуршлуудаас нь холдуулна.
Францыг сайн мэддэг хүмүүс залуу эмэгтэйн Францаар аялсан тэмдэглэлийг шимтэн унших бол Францыг тийм ч сайн мэддэггүйчүүд нь цаг гарздахааргүй үсний засалт, нүүр будах хичээл, арваас илүүгүй хувцсаа хэрхэн донжийг нь олж бүрдүүлэх вэ? зэрэг зөвлөгөөнүүдэд татагдаж болох юм.

Бүлэг бүр Женниферийн Шик хатагтайгаас сурсан үнэтэй зөвлөгөөнүүдээс бүрдэнэ. Хаана амьдрах, хэр их орлого олохоос үл хамааран хэрэгжүүлж болох санаанууд бий. Тоо ширхгээс илүү чанарт анхаардаг франц гоо зүйн хэм хэмжээг сонгосноор хооллох урлаг (хоол сойх, амттан хивэх нь Шик биш), загвар (өөрийн төсөв мөнгөндөө тааруулан хамгийн чанартайг нь худалдан ав), арьс арчилгаа (будаагүй мэт харагдах) зэрэг зөвлөгөөнүүдийг авах болно.

Цагийг зугаатай өнгөрүүлэхээс эхлээд гоёл чимэглэл, гэрийн дотоод зохион байгуулалтын тал дээр хүртэл хэрхэн хуучин хэв маягийг орчин үеийн идэвхтэй амьдралын хэв маягтай хослуулахыг сурна. Тиймээс Шик хатагтайн зөвлөгөө бол сайхан харагдаж, сайхан амьдарч, Парис амьдралын хэв маягаас суралцах гэсэн эмэгтэй хүн бүрийн гарын авлага билээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Женнифер Л.Скотт ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997315700,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-07-31,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 344,

ХЭМЖЭЭ: 562 х 562 х 562 ММ ,

ЖИН: 562.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах