Марк Мэнсон

Бүх зүйл новш: Итгэл найдварын тухай ном

Манай үеийн хувь хүний хөгжлийн супер од Марк Мэнсон 2007 оноос эхлэн өөрийн блогоороо дамжуулан хүмүүст урам зориг түгээж эхэлсэн билээ. Тэрээр өөрийгөө зохиолч, сэтгэгч, шинийг эрэлхийлэгч хэмээн тодорхойлжээ.
Түүний Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг бүтээл нь 2016 онд гарсан даруйдаа дэлхийн 13 орны шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж, дэлхий даяар 9 сая хувь борлогдсон билээ.
Өмнөх бүтээлээрээ тэрээр сайн сайхан амьдралд хүрэх эсрэг замыг уншигчиддаа тунхаглаж байсан бол энэ удаа итгэл найдвар гэгч хичнээн чухал талаар өгүүлжээ. Тэрээр “Бидний оюун ухааны хөдөлгүүрийн түлш нь итгэл найдвар юм” гэж энэхүү номдоо тодорхойлжээ.

Харамсалтай нь, бид өмнөх үеийнхнийхээ төсөөлж ч чадахааргүй материаллаг элбэг хангалуун байдал, техник технологийн дэвшлийг хүртэж, ашиглаж байгаа ч дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй итгэл найдвараа алдсан хүмүүс болжээ. Учир нь дэлхий ертөнц сайхан болох тусам бид илүү ихийг алдах ёстой болно. Ихийг алдах тусмаа бидний итгэл найдвар буурна. Энэ бол хөгжил, дэвшлийн парадокс. Энэ зүйл биднийг хэрхэн улам бүр итгэл найдвараа алдаж, горьдлого тасарсан ганцаардмал амьтан болж хувиргаж байгааг харуулахын тулд тэрээр шинжлэх ухааны судалгааг өөрийн хэв маягийн хошигнолтой хослуулан бичжээ.
“Дэлхий ертөнцөд аливаа бүхэн тасралтгүй хөгжиж сайжирч байх зуур, чухам юуны учир бидэнд улам бүр дордож байгаа юм шиг санагдаад байна вэ?” хэмээх анхны асуулт руугаа буцна.
Хариулт нь таныг гайхшируулж магадгүй.

Мэнсон бидний итгэл найдвараа алдаж буй менанизмыг тайлбарлаж, түүнийг хэрхэн сэргээж, хэвэнд нь хадгалан авч үлдэх талаар найрсаг зөвлөгөөг уншигчиддаа хаяглажээ. ТҮүний энгийн бөгөөд хөгжилтэй жишээ, бичлэгийн хэв маяг нь л яг л дотны нөхөр тань хажууд суугаад зөвлөгөө өгч буй мэт санагдана.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Марк Мэнсон , Орчуулагч: Б. Байгалмаа , Редактор: Г. Сугиррагчаа , Редактор: Ж. Хишигжаргал , Редактор: П. Сарангарав ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789997317810,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 330,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 30 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах