Кэрол С.Дүэк

Хандлага

Амжилтад хөтлөх шинэ сэтгэлзүй
Хүн амжилтад хүрэх эсэх нь дан ганц авьяас чадвараас хамаардаггүй, харин тухайн хүний сэтгэлийн хандлага ямар байна вэ гэдгээс ихээхэн хамаардаг болохыг энэхүү номд онолын үндэстэй, олон жишээ баримттайгаар тайлбарлажээ.
Яагаад ухаан, авьяас чадвар нь дангаараа амжилтын баталгаа болж чаддаггүй вэ?
Тэдгээр нь харин ч амжилтад муугаар нөлөөлдгийн учир юу вэ?
Ухаан, авьяасыг магтан сайшаах нь амжилтад яагаад саад болдог вэ?

Станфордын их сургуулийн нэрт сэтгэлзүйч Кэрол Дүэк олон арван жилийн судалгааныхаа үр дүнд тун энгийн боловч шинэлэг нэгэн санааг дэвшүүлсэн юм: сэтгэлгээний хандлагын хүч. Зохиогч энэхүү гайхалтай номдоо авьяас чадварын тухай бидний ойлголтууд сургууль, ажил, спорт, урлаг гээд хүний хүчийг сорьж болох бүх салбар дахь амжилтад хэрхэн шууд нөлөөлдөг болохыг харуулжээ. Хэвшмэл хандлагатай хүмүүс (авьяас чадвар нь төрөлхийн чанар гэдэгт итгэдэг хүмүүс) нь өсөх хандлагатай хүмүүсээс (авьяас чадварыг нэмэгдүүлж болно гэдэгт итгэдэг хүмүүс) амжилтад хүрэх магадлал эрс бага байдаг. Хандлага ном хэрхэн эцэг эхчүүд, багш нар, менежерүүд, тамирчид энхэүү энгийн санааг ашиглан амжилтад хүрч болохыг тайлбарласан.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Кэрол С.Дүэк , Translated by: Б. Төмөр , Edited by: Н. Жавхлан , Designed by: Э. Энэрэл ,

PRODUCT DETAILS

PRICE: 24,900₮,

ISBN: 9789997313478,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2016-05-01,

FORMAT: Paperback,

PAGES: 468,

SIZE: 210 х 135 х 12 ММ ,

WEIGHT: 530.0 ГР,

САЙШААЛЫН ҮГ

Өгч буй зөвлөгөөнд нь та итгэж байвал сайн ном юм. Өгч буй зөвлөгөөг нь та дагаж байвал маш сайн ном юм. Харин энэ ном бол миний амьдралыг өөрчилсөн шигээ таныг амьдралыг ч бас өөрчилж чадах ном юм.

Роберт Штернберг, Teaching for Wisdom, Intelligence, Creativity, and Success номын зохиогч


Хувь хүний идэвхжүүлэлтийн талаар бичигдсэн хамгийн нөлөө бүхий номуудын нэг юм.

По Бронсон, NurtureShock номын зохиогч


Image: sample content (inside page)

Sign up for newsletter