Буйд газрын кафе "Яагаад"

Зохиолч, уран илтгэгч Жон Стрелеки нь 1969 оны 9-р сард Америкийн Нэгдсэн Улсын Иллинойс мужид төржээ. Тэрээр бизнес, менежментийн зөвлөхөөр ажилласан 20 гаруй жилийн туршлагатай агаад Уолт Дисней, Ауди, АНУ-ын арми зэрэг олон байгууллагатай хамтран ажилладаг. Мөн түүний "Яагаад кафе" институт нь хүмүүст амьдралаа сайжруулахад туслах зорилготой сургалт, семинаруудыг хүргэдэг юм.
Энэхүү Буйд газрын кафе “Яагаад” хэмээх хувь хүний хөгжлийн ном нь түүний анхны бүтээл бөгөөд 2003 онд хэвлэгдэж, 35 хэлнээ орчуулагджээ.
Хүний амьдралын зорилго, сэтгэл ханамж хийгээд түүнийг дагалдах мөнгө, эд хөрөнгө, алдар нэр, амжилт бүтээл, цөхрөл гутрал гэхчлэн өдөр тутам учирдаг зүйлсийн цогц хариулт, гаргалгааг эл ном эвлэгхэн агаад хөнгөхөн өгүүлэх болно. Түүнчлэн бидний хэзээ нэгэн цагт бага ч атугай бодолхийлж асан тэр зүйлсийн гүн гүнзгийд нэвтэрч танд утга учир бүхий хариултыг өгч чадах аж.
Нийгмийн бужигнаан дундаас гарч амгалан тайван газар очиж, сэтгэлээ жаахан ч болов амрааж, эрч хүчээ нөхөж авахыг хүссэн эр, амьдралд төөрсөн шигээ замдаа ч мөн төөрч явсаар ямар ч хүнгүй зэлүүд газар байх нэгэн кафег олж очих болно. Энд тэрээр амьдралын хамгийн чухал мөн хамгийн чанадын асуулт болдог “Би яагаад энд ирсэн бэ?” хэмээх тун ярвигтай, утга учир бүхий асуултын хариултыг, мөн түүнд хүрэх арга замыг жигтэй сонирхол татам байдлаар олж чаддаг. Хүн энэ дэлхий дээр ямар зорилготой, юу хийж бүтээхээр ирсэн бэ гэдгээ олж гэмээ нь амьдрал нь утга учиртай болно. Гагцхүү чин зүрхний дуудлагаа сонсож, тэр зүйлээ олно гэдэг нь амаргүй даваа аж. Тэрээр уг кафены зөөгч, тогоочтой сонирхол татам яриа өрнүүлснээр мөнөөх асуултынхаа хариуг олж чаддаг. Уншигч та ч мөн ажил амьдралын завгүй хэмнэлээсээ бага ч болов чөлөөлөгдөн эзгүй, буйд газар очин амьдралын зорилго, утга учрыг хайж олсон эр шиг өдөр тутмын амьдралаасаа түр ч атугай завсарлан сэтгэлийнхээ мухарт хадаатай явдаг чухаг хэдэн асуултынхаа хариуг олж, хүн болж төрснийхөө учрыг тунгаах буй за.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Б. Болдгив ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997318381,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 108,

ХЭМЖЭЭ: 778 х 778 х 778 ММ ,

ЖИН: 778.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах