Тимоти Феррис

Ажлын 4 цагтай 7 хоног

ЭНЭ НОМ ТАНСАГ АМЬДРАЛЫГ ХЭРХЭН ЦОГЦЛООН БҮТЭЭХИЙГ АЛХАМ АЛХМААР ТАНД ЗААНА:
Тэтгэвэрт гарах тухай хуучин ойлголт, цаашдын амьдралын төлөвлөгөөгөө март. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах аргагүй энэ үед тэдний шаардлага огт байхгүй. Хэрэв та эрх чөлөөт амьдрал, дэлхийг тойрсон тансаг аялал, сар бүр аяндаа орж ирэх найман оронтой тоогоор хэмжигдэх орлого мөрөөддөг бол “Ажлын 4 цагтай 7 хоног” ном таны мөрийн хөтөлбөр болно.
Феррис “Ажлын 4 цагтай 7 хоног” номд өгүүлж буй гол санаагаа BrainQUICKEN пүүст өдөрт 14 цаг ажилладаг байх үедээ олжээ.
“Ажлын 4 цагтай 7 хоног” ном анх 2007 онд Random House хэвлэлийн газраас хэвлэгдэн гарсан билээ. Үүнээс өмнө 25 хэвлэлийн газарт энэхүү бүтээлийг хэвлэх санал тавьсан ч тэд татгалзсан хариу өгчээ. Энэ ном хэвлэгдэн гарахаас өмнө Фэррисийг хэн ч таньдаггүй байв. Фэррис номоо өөрийн хувийн блогуудаар голлон худалдаалжээ. New York Times сонин, Wall Street Journal, BusinessWeek сэтгүүлүүдийн бэстселлерийн жагсаалтыг тэргүүлсэн “Ажлын 4 цагтай 7 хоног” ном одоогоор 1,350,000 хувь борлогдоод байна. Энэхүү бүтээл New York Times сонины шилдэг борлуулалттай номын жагсаалтад бараг дөрвөн жилийн турш багтсан онцгой амжилтыг эзэмшдэг билээ.
Энэ ном ихэнхдээ эерэг шүүмжлэл хүртжээ. Telegraph сонины Лэсли Гарнер энэ бүтээлийн тухайд “Дүр эсгэсэн гуру багш нараас эрс ялгаатайгаар яг онож хэлсэн товч тодорхой өгүүлэмж, илүү оюунлаг бичлэгээрээ Феррис корпораци компаниудад боол мэт зүтгэх ажилчдын хөдөлмөрийн тухайд гарцаагүй голыг нь гайхалтай оноон хэлжээ... Феррисийн ном ажилчдын оффисын амьдралтай үүсгэсэн эрүүл бус харилцааг нарийн задалж, улмаар хайр найргүй шүүмжилсэн байна” хэмээн бичиж байв.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Тимоти Феррис , Орчуулагч: О. Өрнөхбаяр , О. Гомбожав , Ерөнхий редактор: Ж. Амарбаясгалан , Редактор: Б. Төмөр , Редактор: Э. Түвшинбаяр , Дизайнер: Н. Нямдорж ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997313928,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-07-05,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 460,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 20 ММ ,

ЖИН: 475.0 ГР,

Номын хэсгээс

ВИДЕО

Номын мэдээлэл хүлээн авах