Илбийг хэзээнээс ид шидийн нууцлаг зүйл хэмээн ойлгож ирсэн. Харин өнөөдөр хөгжөөн баясгах, алмайран гайхашруулахад ашиглаж байна. Гэвч энэ бүхэн ердөө эхлэл нь. Чи түүхэн дэх илбэчид, гарын уран шалмаг хөдөлгөөний нууц, анхаарал сарниулахын давуу тал гээд өөр бусад олон зүйлийн тухай энэ номоос уншиж мэдээрэй.
Энэхүү “Хүүхдийн илбийн ном” нь дэлхийн хамгийн ер бусын илбэ, хуурах арга техникт суралцах тун чухал гарын авлага юм.
■ Хүүхэд багачууд циркийн илбийн үзүүлбэрийг хэзээ ямагт гайхан биширч үздэг шүү дээ. Тэгвэл тэд одоо зүгээр нэг биширч үзэх биш, энэ илбийн үзүүлбэрийнхээ цаад гайхамшигт нууцад нэвтрэх боломжтой боллоо.
■ Илбийн номд, анх эртний Эгипетэд үүсэж, 1900-аад оны үед тайзны урлаг болтлоо хөгжиж, улмаар эрч хүчээ алдалгүй өнөө үеийг хүрсэн илбийн урлагийн түүхийг өгүүлэхээс гадна хүүхдүүдийн өөрсдөө сурч болох хорин үзүүлбэрийг нарийн тодорхой, тун чиг ойлгомжтой тайлбарлажээ.
■ Эдгээр үзүүлбэрүүдийг “алга болгох”, “газраас хөндийрөх”, “таах”, “гэнэт бий болгох” зэрэг илбийн найман бүлэгт хуваан авч үзсэний дээр, хөзөр, зоос гэх мэт гарын доорх зүйлсээр нүд бүлтийлгэм илбийг хэрхэн үзүүлэхийг зураг хөрөгтэйгөөр, алхам алхмаар тун ойлгомжтой үзүүлсэн байна. Номд багтсан илбэчдийн намтрын тухай хэсгээс бяцхан уншигчид маань, Иероним Босх, Харри Худини, Ховард Турстон зэрэг агуу мастеруудаас гадна орчин цагийн Дэвид Блейн, Динамо (Стивен Фрейн) гэх мэт илбэчдийн түүхийг олж мэдэх боломжтой.
Buy