Гайхамшигт үлэг гүрвэл

"Гайхамшигт үлэг гүрвэл" ном нь дэлгэгддэг өнгөлөг зураг дүрс, сонирхолтой баримт мэдээ мэдээллээр дүүрэн. Үлэг гүрвэл гэж юу вэ?, Тэд хэчнээн сая жилийн өмнө амьдарч байсан бэ?, Хэрхэн мөхөж үгүй болов?, Одоо харин тэдэнтэй адил төрлийн амьтад бий юу? гэх мэт хачирхалтай сонин хачин, гайхширмаар баримтыг бид энэхүү номоос л мэдэж авах боломжтой.
230 сая жилийн өмнө үлэг гүрвэл амьдардаг байжээ. Тэд өөр өөр хэлбэр, дүрс, хэмжээтэй. Тэдний зарим нь муурнаас хэмжээгээрээ жаахан том байхад, зарим нь сагсны талбайд багтахааргүй аварга том биетэй. Нэг хэсэг нь урт сунасан хүзүүтэй байхад, нөгөө хэсэг нь хатуу хуягаар бүрхэгдсэн бүр өргөстэй арьстай байдаг. Кентрозаврын тархи бидний сайн мэдэх хушга шиг гэвэл та итгэх үү? Хамгийн том биетэй үлэг гүрвэл 25 метр өндөртэй, 41 тоннын жинтэй байсан ажээ. Энэ мэт тун сонирхолтой мэдээллээр дүүрэн номыг та хүүхдэдээ сонгоорой. Таны хүүхдийн хамгийн дуртай ном байх болно гэдэгт итгэлтэй байж болно шүү.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: Ц. Оюумаа ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 34,900₮,

ISBN: 9789997317797,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 31,

ХЭМЖЭЭ: 749 х 749 х 749 ММ ,

ЖИН: 749.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах