DK

Чулуун зэвсгийн үе

Чулуун зэвсгийн үе нь хүн төрөлхтний түүхийн бараг бүхий л үеийг хамрана. Чулуун зэвсгийн үеийг энэ номд дурдсанчлан гурван үндсэн үед хуваадаг бөгөөд олон сонирхолтой баримт, зургуудыг багтаасан юм. ''Олжмэд!'' цувралд зургаан ном багтсан бөгөөд ан амьтад, ургамлын амьдрал, шинжлэх ухааны нээлтүүд, эрт чулуун зэвсгийн үеийн түүх гээд маш олон сэдвээр хүүхдүүдэд товч, тодорхой, цэгцтэй мэдлэг олгох юм. Уг цувралын ном тус бүрд мэдлэг сорих асуулт хариулт, он цагийн товчоон, агуу нээлтүүд, амьтан, ургамлын төрлүүдийг багтаасан зурган хүснэгт болон олж мэдсэн зүйлсээ бичих хуудас бий.
Археологчдийн малтан гаргасан эд өлгийн зүйлсэд үндэслэн бид чулуун зэвсгийн үеийн талаар мэдэж авдаг. Энд буй баримт, мэдээллийг мэдлэгийн сандаа нэмэрлэж найз нөхдөдөө ярьж өгөөрэй. Неандерталь хүмүүс хүйтэн агаарт амьсгалахад тохиромжтой том хамартай байжээ. Обсидиан чулуу бол дэлхий дээрх хамгийн хурц ирмэгтэй материал.
Чулуун зэвсгийн үеийн хүмүүс обсидиан чулуу ашиглан маш хурц ирмэгтэй хутга хийдэг байв. Өнөөдөр ч гэсэн энэ чулуугаар хийсэн хутгаар нарийн мэс заслыг гүйцэтгэж байгаа гэх зэрэг олон мэдээллүүд энэ номд бий. Энэхүү номд хөгжилтэй баримт, гайхалтай зураг, асуултууд багтаасан бөгөөд чулуун зэвсгийн үе гэж хэдий үеийг хэлдэг, чулуун зэвсгийн үеийн хүмүүс хэрхэн, хаана амьдарч байсан, мөстлөгийн үеийн тухай, чулуун зэвсгийн үеийн амьтад, арслан зааны тухай, багаж хэрэгслээ хэрхэн урладаг, чоныг хэрхэн гаршуулсан, тэр үеийн хувцас, сүсэг бишрэл, агуйн сүг зураг, анхны фермерүүдийн тухай бүхнийг олж мэдээрэй. ''Мэргэжилтэнтэй танилцана уу'' хэсгээс Лондон хотын музейн ажилтан Доктор Бекки Скотийн тухай уншаарай. Тэрээр Неандертал хүний судлалаар мэргэжсэн бөгөөд тэдний хэрэглэж байсан чулуун зэвсгийг нарийвчлан судлах замаар Английн суваг хавийн нутагт хэрхэн амьдарч байсныг нь илрүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэхүү ном нь түүхийн хичээлийн гарын авлага, мэргэжил сонгох, мэдлэгээ тэлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997316097,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-08-10,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 64,

ХЭМЖЭЭ: 627 х 627 х 627 ММ ,

ЖИН: 627.0 ГР,

ЦУВРАЛ: Олжмэд! цуврал:

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах