Ой мод

Ой мод дэлхийн газар нутгийн гучин хувийг бүрхсэн байдаг. Таны өмнө нь сонсож байгаагүй сонин хачин зүйл ихтэй. Энэхүү номоос ой модны тухай олон сонирхолтой зүйлсийг олж мэдээрэй. ''Олжмэд!'' цувралын ном тус бүрд мэдлэг сорих асуулт хариулт, он цагийн товчоон, агуу нээлтүүд, амьтад, ургамлын төрлүүдийг багтаасан зурган хүснэгт болон олж мэдсэн зүйлсээ бичих хуудас бий.
Ой модонд ямар амьтад амьдардаг бол гэж сонирхож байсан уу? Эсвэл яагаад зарим модод өвөл болохоор навчсаа гөвдөг юм бол? Модод дэлхий дээр хэдэн мянган жилийн турш ургаж байгаа билээ. 190 сая жилийн настай гинкго модны чулуужсан археологийн олдвор хүртэл байдаг. Зарим ой модны чулуужсан олдвор нь үүнээс ч эртний, бүр 250 сая жилийн настай байх нь бий. Зарим модод хэдхэн метр өндөр ургадаг байхад, зарим нь асар том болж, 100 метр хүртэл өндөр ургадаг байна. Энэ нь АНУ-ын Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөөнөөс ч, ихэнх өндөр байшин барилгуудаас ч өндөр юм. Дэлхий дээрх хүчилтөрөгчийн хорин хувийг Амазоны ширэнгэн ой ялгаруулдаг. Дэлхийн шувуун төрлийн гучин гурван хувь нь Амазоны ширэнгэн ойд амьдардаг. Галд өртсөн ой мод 50-100 жилийн дараа шинээр ургаж шинэчлэгддэг. Нэг минутад тавин хөл бөмбөгийн талбайтай тэнцэхээр модыг өдөр бүр огтолж байгаа нь үнэхээр харамсмаар тоо баримт юм. Өнөө цагт эмчилгээнд хэрэглэж байгаа эмийн ургамлын 25 хувийг ширэнгэн ойгоос түүж ашигладаг. Нэг том мод дөрвөн хүний өдрийн хэрэглээний хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Хэрэв та модны тайрдастай таарвал тухайн мод хэдэн нас насалсныг тойргийнх нь тоогоор мэдэж болно. Ойролцоогоор 100 жилийн дараа ширэнгэн ой үгүй болох аюул нүүрлэж байгаа зэрэг олон сонирхолтой мэдээллийг энэхүү номоос уншаарай. ''Мэргэжилтэнтэй танилцана уу'' хэсэгт ойн амьтан, ургамал хамгаалах ажилтан Алекс Хаттогийн ярилцлага бий. Тэрээр дал модны тос үйлдвэрлэдэг олон компанид ой мод устах аюулаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгч, ургамал амьтдыг хамгаалах аянд татан оролцуулдаг. Илүү ихийг олж мэдэцгээе.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: Ц. Бямбацогт ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997316073,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-08-10,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 64,

ХЭМЖЭЭ: 628 х 628 х 628 ММ ,

ЖИН: 628.0 ГР,

ЦУВРАЛ: Олжмэд! цуврал:

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах