DK

Амьтад

''Амьтад'' ном нь олон сонирхолтой баримт, зургуудыг багтаасан бөгөөд амьтад гэж юу вэ түүний дотор сээр нуруутан, хөхтөн амьтад хаана амьдардаг, шувууд, хэвлээр явагчид, хоёр нутагтан, загас, сээр нуруугүй амьтад, шавж болон амьдрах орчны төрлүүд, дасан зохицолт зэрэг олон зүйлийн талаар олж мэдээрэй. ''Олжмэд!'' цувралд Шинжлэх ухаан, Чулуун зэвсгийн үе, Инженерчлэл, Кодчилол, Амьтад, Ой мод гэсэн зургаан ном багтсан бөгөөд ан амьтад, ургамлын амьдрал, шинжлэх ухааны нээлтүүд, эрт чулуун зэвсгийн үеийн түүх гэх зэрэг маш олон сэдвээр хүүхдүүдэд товч, тодорхой, цэгцтэй мэдлэг олгох юм.
Манай дэлхий дээр сая сая төрлийн амьтад амьдардаг бөгөөд төрөл тус бүрийг зүйл хэмээн нэрлэнэ. Шоргоолжноос эхлээд заан хүртэлх бүх амьтдад цөөн хэдий ч адил төстэй зүйлс байдаг. Жишээ нь: нарны гэрлээс энерги авдаг ургамлаас бусад бүх амьтад амьд үлдэхийн тулд бусад амьд биетийг иддэг байна. Ургамал нүүж чадахгүй бол амьтад нэг газраас нөгөө рүү нүүдэллэдэг. “Мэргэжилтэнтэй танилцана уу” хэсгээс Оксфордын их сургуулийн дэргэдэх ''Зэрлэг Байгаль Хамгааллын Судалгааны Нэгдэл''-ийн захирал, профессор Дэвид Макдоналдын ярилцлагыг уншаарай. Түүний багийнхан дэлхий дээрх олон төрлийн амьтдыг судалдаг бөгөөд онцгойлон арслангийн талаар судалгаа хийдэг. Мөн амьтдын тухай тоо баримт, хамгийн хамгийн амьтдын тухай уншаарай. Амьтад үнэхээр гайхалтай! Хамгийн хурдан, хүчтэй, хамгийн өндрөөс эхлээд хамгийн жижиг амьтад хүртэл өөр өөрийн гэсэн онцлогтой. Аварга торхон далайн хөвд нь 2300 гаруй жил амьдардаг бөгөөд энэ нь хамгийн урт насалдаг сүүн тэжээлт амьтан болох бөгтөр халимны амьдрах хугацаанаас дор хаяж 10 дахин урт хугацаа юм. Голиат хэмээх аалзны эмэгчин нь 170 гр буюу дундаж хэмжээтэй алимтай дүйцэхүйц жинтэй байдаг ба эрэгчин нь арай жижиг гэх зэрэг сонирхолтой бүхнийг энэ цувралааас олж мэдээрэй.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997316080,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-08-10,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 64,

ХЭМЖЭЭ: 637 х 637 х 637 ММ ,

ЖИН: 637.0 ГР,

ЦУВРАЛ: Олжмэд! цуврал:

Номын хэсгээс

ВИДЕО

Номын мэдээлэл хүлээн авах