DK

Дэлхийн түүхийг бүтээсэн 100 эмэгтэй

Шинийг бүтээгчид, сод эрдэмтэд, урам зоригт тэмцэгчид, удирдагчид, бизнес эрхлэгчид, гайхам амжилтын эздүүд болох дэлхийн түүхийг бүтээсэн 100 гайхалтай эмэгтэйг танилцуулж байна. Чухам яагаад хатан хаан Екатериныг “Агуу” гэж нэрлэснийг, Анна Франкийн өдрийн тэмдэглэл хэрхэн сая сая хүний сэтгэл зүрхэнд хүрснийг мэдэж аваарай. Эрэл хайгуул хийж, удирдан залж, түүхийн хуудаснаа мөрөө үлдээсэн олон эмэгтэйчүүдийн талаар энэ номоос унших болно. “Анна Франкийн өдрийн тэмдэглэл” номын зохиогч бяцхан охин Анна Франкаас эхлээд алдарт “Харри Поттер” цувралыг бичсэн Ж.К.Роулинг хүртэлх дэлхий ертөнцийг өөрчилсөн олон гайхалтай эмэгтэйн сэтгэл догдлом түүхийг энд өгүүлнэ.
Шоу бизнесийн ертөнцөөс онцгой эмэгтэйчүүд олноор төрөн гарчээ. Тайз дэлгэцийн оддоос эхлээд тайзны ардах зохиолч, найруулагч, жүжигчин эмэгтэйчүүд урлагийн ертөнцийг гэрэлтүүлж байна. Гайхалтай уран зураг, эрч хүчтэй жүжиглэлт, гайхамшигт яруу найраг туурвисан тэдний хосгүй авъяас бидний урам зоригийг үргэлж хөглөж байдаг билээ. Энэ номд дүрэм журмыг өөрчлөхөөс айгаагүй яруу найрагч Эмили Дикинсоны тухай өгүүлнэ. Амьд ахуйдаа олонд танигдаж чадаагүй энэ яруу найрагч 1800 орчим гайхалтай, өвөрмөц шүлэг, захидал бичсэн байдаг. Түүний шүлгүүдэд байгаль дэлхийгээ хайрлах үзэл нэвт шингэсэн. Мөн дэлхийг донсолгосон Францын бяцхан болжмор Эдит Пиафын тухай өгүүлжээ. Дахин давтагдашгүй хоолой, жүжиглэх чадвар нь түүнийг хамгийн өндөр цалинтай, олныг бишрүүлсэн, нөлөө бүхий дуучдын нэг болгосон юм. Түүхэн дэх хамгийн хар татам бас хатуужилтай өдрийн тэмдэглэл хөтлөгч Анна Франк дайны үеийн амьдралаа бичиж үлдээснээр дэлхийн сая сая уншигчдын хайрыг татжээ. Бүхий л салбарт амжилт гаргасан ухаалаг, бүтээлч, алдартай эмэгтэйчүүд болох Маяа Ангалоу, Ангела Меркел, Серена Уиллиамс, Малала зэрэг олон алдартнуудын тухай ийнхүү өгүүлэх сонирхолтой зураг чимэглэл, гэрэл зургуудтай, урам зориг, хийж бүтээх хүсэл тэмүүллийг бэлэглэх, товч бөгөөд сонирхолтой бичвэрүүдтэй хүүхдэд зориулсан хамгийн шилдэг номоор дамжуулан дэлхий ертөнцийг илүү сайхан болгож чадсан зуун эмэгтэйтэй танилцацгаая!
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK , Орчуулагч: Л.Мөнхбаатар , Редактор: Б. Ундрах , Редактор: А.Бямбасүрэн ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789997316141,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-10-01,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 128,

ХЭМЖЭЭ: 276 х 216 ММ ,

Номын хэсгээс

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Номын мэдээлэл хүлээн авах