DK

Дэлхийн түүхийг бүтээсэн 100 үйл явдал

Алт олборлолтоос эхлээд Лондоны их гал, Титаникийн сүйрэл, саран дээр буух хүртэл өгүүлэх "Дэлхийн түүхийг бүтээсэн 100 үйл явдал" номыг уншиж, түүхийн мэдлэгээ тэлээрэй . Хуудас бүртээ хүн бүр мэдвэл зохистой түүхийн явцыг өөрчилсөн гол үйл явдлуудыг сонирхолтой баримтаар дэлгэн харуулсан энэхүү номыг сургалтын хөтөлбөрт ашиглахад нэн тохиромжтой.
Түүхэн үйл явдал тэдгээрийг бүтээсэн аугаа хүмүүсийн тухай өгүүлэх энэ бүтээлээс цоо шинийг мэдэж, хүссэн хариултаа дэлгэрэнгүй олж аваарай. Үүх түүх тус бүрийг товч, тодорхой тайлбарлаж "Анхдагч нийгэм" “Түүхэн цаг үе”, “Дайн тулаан ба сүйрэл ” “Өөрчлөлт" , "Гайхалтай амжилтууд ” гэсэн бүлэгт тус тус ангилан бичжээ.
Сонирхол татам зураг, бодитой мэдээллээр баялаг "Дэлхийн түүхийг бүтээсэн 100 үйл" явдал ном нь цус урсгасан тулаанаас эхлээд хувьсгалын эргэлтүүд, сүйрэл, санамсаргүй тохиолууд, эмгэнэлт ослууд нь өнөөгийн бидний дэлхийг бүтээхэд хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлэх болно. Номын хуудас бүрт чухал үйл явдлуудын үр нөлөөг товчоор тэмдэглэн тодруулсан байгаа.
Дэлхийн түүхийг бүтээсэн 100 үйл явдал” ном нь өнөөгийн шинжлэх ухаан, шашин, улс төр, иргэний нийгэм гэх зэрэг ойлголтуудын тухай тэдгээрийг дөнгөж урган гарч байх үеэс эхлэн өгүүлж уншигчдын сонирхлыг ихээр татна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK , Орчуулагч: Н. Энхнаран , Редактор: Э. Зориг , Б. Батцэцэг , Дизайнер: Б. Баясгалан ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 22,900₮,

ISBN: 9789997314581,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-01-25,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 128,

ХЭМЖЭЭ: 276 х 216 х 15 ММ ,

ЖИН: 817.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах