DK

Дэлхийн түүхийг бүтээсэн 100 хүн

Энэ номонд агуу зохион бүтээгч, судлаач эрдэмтдээс авахуулаад улс орны агуу удирдагчид, спортын гарамгай тамирчид, авьяаслаг жүжигчдийн тухай өгүүлнэ. Марко Поло, Мари Кюри, алдарт хөлбөмбөгч Пеле зэрэг дэлхий дахинаа алдар суугаа дуурсгасан хүмүүсийн тухай эндээс уншаарай.
Ертөнцийн түүхэнд хувь нэмрээ оруулж, түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн алдартнуудын тухай үнэн бодит мэдээлэл, өвөрмөц содон намтар цадигийг сонирхолтойгоор бичсэн байна. Дэлхийн түүхийг бүтээсэн 100 хүн ном нь тухайн хүмүүсийн бодит амьдралын түүхээр дүүрэн. Энэ ном нь шинийг нээгч эрэлхэг зоригтнууд, урам зориг хайрлагч зохион бүтээгчид, бодолд дарагдсан сэтгэгчид, манлай удирдагчид, оньсыг тайлсан бүтээгчид хэмээх хэсгүүдтэй. Дэлхийн хамгийн агуу зохион бүтээгчид, аялагчид, эрдэмтдээс эхлээд бидэнтэй нэгэн цаг үед амьдарч буй хамгийн нөлөө бүхий улс төрчид, сэтгэгчид, зохиолчид зэрэг манай дэлхийг өөрчилсөн олон арван хүний намтрыг уншиж, тэдгээр хүмүүсийн хийж бүтээсэн гайхамшигт үйл хэргүүдтэй танилцаарай.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK , Бен Гиллард , Орчуулагч: Б. Баясгалан , Ерөнхий редактор: С. Чулуун , Редактор: Ч. Мөнхтуяа , Э. Түвшинбаяр ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 18,900₮,

ISBN: 9789996207440,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2012-09-15,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 128,

ХЭМЖЭЭ: 276 х 216 х 15 ММ ,

ЖИН: 760.0 ГР,

Номын мэдээлэл хүлээн авах